Голд зургаан хүүхэд живж амиа алджээ

goldosoldsn1Урин дулаан зун цаг болж иргэд аялал зугаалгаар явах нь их байдаг. Гэвч иргэдийн аюулгүй байдлаа болж голд живж амь насаа алдах явдал их гарч байгаа юм. Он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн нас барсан байна. Үүний 6 нь бага насны хүүхэд байна. Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй, усанд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн 06 дугаар сард их халалтын улмаас аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи, уруйн үер болох эрсдэл нэмэгдэж байгаа тул голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …