УИХ-ын чуулган эхэллээ

УИХ-ын чуулган эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 18 асуудал хэлэлцэхээр товлосон. Өглөө 09:00 цагаас эхлэх байсан чуулган нэг цагаар хоцорч дөнгөж сая эхэллээ. Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаар яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль  санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж, асуулт асууж эхэллээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …