Авлигагүй ардчиллын төлөө эвсье

1379475344_247781_142261712629357_749453566_n“Авлига Монголын ардчилалыг ч доройтуулж,  тусгаар тогтнолыг ч сулруулж байна.  Нийгмийн шудрага ёсны суурь баганыг ч авилгал  ганхуулж байна” гэж Станфордын Их сургуулийн нэрт эрдэмтэн, Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвийн захирал  Ларри Даймонд 2015 оны 5-р сарын 3-ны өдөр  миний санаачлан зохион байгуулсан Зөвлөлдөх ардчилалын тухай хуралд урилгаар ирж илтгэл тавихдаа онцолж билээ.

Шудрага ѐсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн  зарчим төдийгүй Монгол иргэн хүн бүрийн хүслэн. Тэгш эрх шудрага ёсыг л хүн бүр хүсэмжилдэг. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж 4-хөн хувь нь хариулжээ.  Хүснэгт. 1

Snapshot_2015-06-24_133808

ХҮСНЭГТ 1.  Сант Марал сан. Улс төрийн барометер No14(48), 2015 он 4 сар

Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс төрийн намууд, Иргэний нийгэм.  Гэтэл тэдэнд маань итгэдэг итгэл бас байхгүй болчихож.

Шудрага бус нь дэндүү олон болсон өнөөгийн нийгэмд иргэд бараг хэнд ч итгэхээ больж, хараах зүхэх нь л элбэг дүүрэн байна.  Шүүмжилсэн нь л тодроод байхаас биш хийсэн нь хэрүүл хараалын бай болдог болж. Шудрага ёсыг хангах ёстой төрийн байгууллагууд  ч итгэлээ алдаж, бүхий л өндөрлөгүүдэд нь иргэд итгэхээ больж байгаа нь эдийн засгийн хямралаас ч илүү итгэлцэлийг эвдэж байна.

Авилгатай тэмцэх уриа ба Алтанхуягийн санаачлага?

Авлигатай тэмцэнэ гэдэг үгийг зэвсгээ болгож Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн бол Ц.Элбэгдорж. “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон давтаж хэлсэн хүн нь АН-ын дарга Н.Алтанхуяг. АН-ын 2012 оны сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр ч авлигатай тэмцэх агуулга зорилтуудаар дүүрэн.

Харин сонгуульд ялсныхаа дараа МАН, АТГ 2 ажил хийлгэхгүй байна гэж тунхагласан нь саяхан.

Харин өнөөдөр Ардчилсан намын Алтанхуяг ба түүний нөхөд Авилгатай тэмцэх газрын гарыг мухарлаж, өөрсдийн улс төрийн зэвсэг байгууллага болгон хувиргахыг эрмэлзэж байна. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо төсөв эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө техник хэрэгслийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэхээр Улсын их хурлын тогтоол санаачилжээ. Энэ тогтоолыг тус байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтөй Алтанхуяг ба түүний нөхөд санаачилсан байна.  Энэ нь тунхаглаад байсан шудрага ёс нь уу?

Авилгын 10 гэмт хэргийн 7-г  бусад хүчний байгууллагад хувааж өгснөөр авилгын хэргийг мөрдөн шалгах ажил тарамдаж улс төрөөс ангид байх  олон улсын зарчим өөрчлөгдөх юм байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …