Самсунгийн өв залгамжлагч олон нийтээс уучлал гуйлаа

d500f6_samsung_heir_apologize_x800Самсунг Группын өв залгамжлагч өөрийнх нь компаний санхүүжүүлдэг эмнэлэг MERS вирусын халдварыг тараасанд олон нийтээс уучлал гуйжээ.

Үндэсний телевизийн сувгаар Ли Жае-Ёнг олон нийтэд хандаж үг хэлсэн нь Samsung Foundation санг удирдах болсноосоо хойш анх удаа хийсэн үйлдэл юм.

Samsung Foundation сан нь Самсунг Эрүүл мэндийн Төв нэртэй Өмнөд Солонгосын хамгийн том эмнэлгүүдийн нэгийг эзэмшдэг.

Өмнөд Солонгост гарсан 175 MERS тохиолдлын 85 нь Самсунг Эрүүл мэндийн Төвтэй холбоотой болсон тул уг эмнэлгийн дотоод үйл ажиллагааг шалгаж эхэлжээ.

Ли хэлэхдээ “Манай эмнэлэг MERS вирусын тархалт, халдварыг зогсоож дийлээгүйн улмаас хүмүүст өвчин зовлон учрууллаа. Тиймээс би та бүхний өмнө толгой бөхийн уучлал гуйж байна” гэжээ.

Саудын Арабт гурван жилийн өмнө анх удаа илэрсэн MERS вирус нь Өмнөд Солонгост тархснаас болж 27 хүн амиа алдаад байгаа юм.

Сарын өмнө Ойрхи Дорнодоос Өмнөд Солонгос руу буцсан 68 настай бизнесмэн халдвар тээж ирсэн байж болзошгүй байгаа гэнэ.

47 настай Ли бол Самсунг Группын ерөнхийлөгч Ли Кун-Хигийн ганц хүү бөгөөд 2012 оноос Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …