Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө

cad7073e48c6aa5818097b5d96022b5f“Бид хянаж шалгана, торгоно, зогсооно гэхээсээ илүүтэй иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжин, тэдэнд зөвлөн туслаж, соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана” гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд зарласан.

Энэ дагуу MGL radio FM 102.1-тэй хамтран 14 хоног тутам”Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” радио нэвтрүүлгийг Монгол Улс болон хилийн чинадад байгаа сонсогчдодоо хүргэхээр боллоо.

Улсын байцаагч нар шууд ярилцлагад оролцон олны анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал, тэдгээртэй холбогдон Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргээс гадна иргэн таньд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч асуултанд хариулах юм. 2015.06.30-ны өдрийн 18.00 цагаас сонсогч таньд хүрэх эхний дугаараар бид Туул голын бохирдлын талаар хөндөх болно.

a2c44dcc92fd63f55ad604c8bcce4064

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …