Рианна шивээсээ зарж эхэлжээ

12_4Попын нэрт дуучин Рианнагийн бие дээр янз бүрийн 20 орчим шивээс байдаг билээ. Тиймээс тэр бие дээрх уран зургуудаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахаар шийджээ.

Америкийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Жеки Эйштэй хамтраад тэрбээр флэш-тату буюу түр зуурын шивээсний бүхэл бүтэн цуглуулгыг гаргасан нь өдгөө наранд биеэ шарах дуртай хүмүүсийн дунд жинхэнэ дэлгэрч байгаа аж.
Ийм шивээс эрэлттэй байх нь аргагүй юм. Тэдгээрийг ердөө арьсан дээрээ наах бөгөөд хэд хоногийн дараа арилж орхидог билээ. Борлосон биен дээр алтлаг юм уу мөнгөлөг өнгөтэй ийм шивээс наавал тун ч донжлог харагддаг гэнэ шүү.

9_8 10_4

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …