Энэтхэгт 33 хүн архинд хордож нас барлаа

70d4569784890e95bigБаруун Африкийн Нигерт гэрийн нэрмэл архинд 70 гаруй хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Энэтхэгийн Мумбайд ч энэ явдал давтагдлаа. Тодруулбал тус хотын 33 иргэн хууль бусаар найруулсан архинд хордон нас барж, есөн хүний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ.

Мумбай хотын цагдаагийн газраас мэдээлсэнээр хохирогчид хууль бусаар үйлдвэрлэсэн архи уусныхаа дараа нас баржээ. Мөн албаныхан энэ хэрэгт сэжиглэн гурван хүнийг баривчлаад байгаа юм байна. Энэтхэгт нууцаар үйлдвэрлэсэн архины бизнес сүүлийн үед цэцэглэх болжээ.

Үнийг хувьд хямд бөгөөд 250 мл-ийн нэг шил архи нэг ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр худалдаалагддаг байна. Энэ архийг ууж хордож нас барсан тохиолдол удаа дараа давтагдаж байгааг эх сурвалжууд дамжуулжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …