Хуурамч эрийн гаргадаг нийтлэг 8 шинж

1428649318_mollys-theoryjpg-d64af04527aa934bБие биедээ хайртай хэмээн бодож харилцаа тогтоосон ч таны найз залуу хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй хэрнээ нялуун Фейсбүүкийн мессеж-ээр бүсгүй таныг “бөмбөгдөж” байна уу, хамтдаа өдрийн хоол идэж үзээгүй атал “Хоолоо сайн идээрэй. Чамдаа хайртай шүү” гэх худал үгээр дайлаад байгаа юм биш биз. Иймээс худал үгэнд авталгүй бодитоор харах хэрэгтэй боллоо. Доорхи хуурамч үерхлийн долоон шинж, эрэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг шинжийг жагсаалаа.

1. Таны мессежний хариу бүтэн хоногийн дараа ирдэг бол…

“Техник технологийн эрин”-д амьдарч байгаа ямар ч эрч хариу мессеж бичихэд бүтэн хоног зарцуулагдахгүй нь лавтай. Мэдээж томилолтоор явсан, утасных нь цэнэг дууссан, маш их ачаалалтай байсан зэрэг гэнэтийн нөхцлүүдэд тоолгүй өнгөрч болох ч, үргэлж ийм байдал гаргадаг бол тэр таныг тийм ч чухалчилж үзэхгүй байгаа юм байна. Энэ нь түүнийг залхуу, дээрээс нь бүдүүлэг болохыг харуулж байна. Дараагийн эр рүүгээ “шилжээрэй”!

2. Аль болох завгүй харагддаг

Чамд тэрээр хэлэхдээ “Хайраа би өнөөдөр завгүй байна. Ойрд ажил ихтэй, даргын даалгавар дуусдаггүй”, “Ээжийн бие өвдөөд байна. Хайраа тэгэж байгаад уулзъя” гэх мэт олон шалтаг хэлээд байна уу? Ер нь иймэрхүү асуудал харилцаанд олон удаа давтагдаад эхэлвэл салах хэрэгтэй. Учир нь тэр таныг боддоггүй. Дургүй болсноо боловсон байдлаар илэрхийлж байгаа хэлбэр юм.

3. Тэр таны үзэл бодлыг бүдүүлгээр няцааж байвал…

Хүн бүрийн ертөнцийг харах өнцөг өөр. Гэвч таныг зүгээр л өчигдөр болсон явдлын талаар, эсвэл өглөө уншсан номныхоо талаар ярьж байхад, үгийг тань бүдүүлгээр сөрж, няцааж байвал тэр таныг гомдоочих вий гэж санаа зовдоггүйн шинж. Бүсгүй минь, өөртэй чинь эелдгээр харьцдаг залуутай уулзах хэрэгтэй. Дараагийнх нь!

4. Сонсохоо мартсан эр

Бүсгүй таны урдаас эгцэлж харж ярьдаггүй хэрнээ тайлбар тавьж, сонсохоо мартаад байгаа юм биш биз. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар эрчүүд эмэгтэйчүүдийг сонсож чадвал харилцаа бэхжиж, бие биедээ итгэх үндэс хэмээн тайлбарладаг.

5. Найзууд, гэрийнхэнтэйгээ таницуулахыг хүсдэггүй

Эрчүүд өөртөө итгэлтэй, чамд итгэлтэй байвал дотны хүмүүстэйгээ танилцуулдаг гэдгийг бүү мартаарай. Одоо хүртэл тав, зургаан сар хамт байсан хэрнээ танилцуулаагүй явж байвал түүнийг өөрийн үнэ цэнэтэй хүний жагсаалтаас хасаарай.

6. Дотно харилцаа тогтооход бэлэн биш

Бүсгүй танд хайрт чинь дотно харилцаа, хүүхэд, хурим, сүй тавих гэх мэт зүйлийг ярьдаггүй, цухуйлгаж үзээгүй байгаа юм биш биз. Дийлэнх эрчүүд заяаны хань, хайртай бүсгүйгээ олсон бол иймэрхүү сэдвийг нэг биш нилээн хэдэн удаа асуусан байдаг. Тиймээс түүнтэй ярилцаж, нээлттэй байгаарай.

7. Секс “донтон”

Өдөж хоргоогоод, “ороо” нь орсон амьтан шиг байна уу? Ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй байж зай олдвол орныхоо хүүхэн, секс хамтрагчаа болгох гээд байвал хол байгаарай. Хүний хань халамж, хайр, итгэл, сэтгэлээр бэлэг барьдаг болохоос орны хүүхэн мэт ойлголт төрүүлдэггүй.

8. Тэр гэнэт удаан хугацаагаар алга болдог бол…

Хэрэв тэр ямар ч тайлбар хэлэлгүйгээр сараар, долоо хоногоор таг чиг болдог бол тэр таньд тэгтлээ татагдаагүй юм байна. Магалгүй тэр өөр бүсгүйчүүлтэй зэрэг уулздаг байж мэднэ. Та ч бас түүнд сэтгэл алдрахаасаа өмнө, эртхэн шиг зайгаа бариарай. Зүрхээ илүү сайн хүнд зориул.

эх сурвалж: www.etop.mn

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …