Ди Каприо Келли Рорбахыг урхиндаа оруулжээ

553fd7775acdad78originalХолливудын гоонь эр Леонардо ди Каприогийн бас нэг шаргал үст загвар өмсөгч бүсгүйтэй өрнүүлсэн романтик харилцаа нэлээн гүнзгийрч байгаа аж. Өнгөрсөн олон жилийн хугацаанд алдартай залуугийн сүйт бүсгүйгээр Жизель Бюндхен, Бар Рафаэли, Эрин Хизертон, Тони Гаррн зэрэг урт хөлтэй, шаргалт үст үзэсгэлэнт бүсгүйчүүд тодорч байсан билээ.

Тонигоос харьцаагаа таслаад Лео үе үе олон тооны моделиудтай наадан цэнгэж байсан бол сүүлийн үед тэрбээр ганцхан бүсгүйтэй харагдах болжээ. Тэр бүсгүй бол Sport’s Illustrated сэтгүүлийн 24 настай од Келли Рорбах гэнэ шүү. Тэд Нью-Йоркт болсон нэгэн үдэшлэгийн үеэр танилцжээ. Уулзсан цагаасаа л эхлэн хоорондоо сээтэгнэж эхэлсэн байна. Бүсгүй жүжигчин залууг өөрийн урт гоолиг хөлөөр урхидаж авсан аж.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …