Клиник үхлээс сэрэгчдийн сонин түүх

1434085993557a6a698af85Эрдэмтэдийн тайлбарлаж буйгаар энэхүү үхэл нь цаг хугацааныхаа хувьд хоёр янз байдаг гэнэ. Эхний клиник үхэл нь 5-6 минут үргэлжилдэг бөгөөд энэхүү хугацаанд тархи амьдрах чадвараа хадгалж байдаг байна. Тиймээс энэ үед хүнийг буцаан амилуулж болох нь олон ч туршлагаар батлагдсан аж. Харин хоёр дахь нь дээрх хугацаанаас илүү олон цагаар үргэлжилдэг тохиолдол юм. Энэхүү үхлийг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүсийн яриа олон бий. Тэд өөрийн амьгүй биеийг хөндлөнгөөс харж, урт харанхуй хонгилоор явж, олон жилийн өмнө нөгөө ертөнцөд одсон төрөл төрөгсөдтэйгээ уулзсан хэмээн ярьдаг. Мөн тухайн үед харсан, үзсэн мэдрэмжүүд нь ихэвчлэн адилхан байдаг нь тун сонирхолтой. Клиник үхэлд орж байсан зарим хүмүүсийн яриагаар хүн үхсэний дараагаар сүнс нь биенээсээ салан гарч шилжих тэрхүү шинэ ертөнцөд маш их тайвшрал, амгалан байдлыг мэдэрдэг тул эргэн биедээ орохыг хүсээд байдаггүй гэнэ. Мэдээж энэ бүгд нь шинжлэх ухаанаар судлаж, нотлогдсон баримт бус зөвхөн хүмүүсийн яриан дээр түшиглэсэн мэдээлэл юм. Ингээд клиник үхлийг үзсэн хүмүүсийн яриаг сонирхуулья.

-Татьяна Ваничева өөрт нь тохиолдсон энэ түүхийг 1997 онд Ростовын нэгэн сонинд бичиж ирүүлжээ. “1986 оны 11 дүгээр сарын гуравны өдрийн 16 цаг 15 минут. Би тэр үед төрөх эмнэлэгт амаржих гээд хэвтэж байсан юм. Анхны төрөлт биш байсан тул төрөхийн өмнөх өвдөлтийн үеэр нэг их орилж сүйд майд бололгүй тасагтаа ганцаараа төрхөө хүлээж байлаа. Тиймээс ч сувилагчид цөөн орж ирэн миний биеийн байдалыг хянаж байв. Төрөлтийн өмнөх өвдөлтийн үед цаг маш чухал байдаг тул орны хажуу талын шүгээн дээрх өөрийн цагаа байн байн харан хэвтэж байсан юм. Яг энэ цаг л намайг дэмийрч аль эсвэл зүүдлээгүй гэдгийн баталгаа болсон. Төрөлт эхлэж буйгаа би мэдээд сувилагчийг дуудсан боловч ирсэнгүй. Хамгийн сүүлийн хүчээ шавхан орилоод төрөхдөө ухаан алдав. өөрөөр хэлбэл үүнээс хэдэн минут өнгөрсний дараа өөрийгөө үхсэнээ мэдсэн юм. Гэнэт сэргэтэл би орныхаа хажууд зогсож байлаа. Ор руу хартал би хэвтэж байх нь тэр. Зүүдлэж байна даа хэмээн бодож өөрийгөө чимхэж үзлээ. Тийм ээ, би яах аргагүй эрүүл саруул, амьд зогсож байна. Тэгвэл орон дээр хэн хэвтэж байгаа юм бэ? Би тэгэхээр үхсэн болж таарах нь ээ. Толгойд минь гэнэт хүүхэд гэсэн бодол орж ирэв. Урагшаа нэг алхтал шал мэдрэгдсэнгүй. Уул нь би хөл нүцгэн байгаа шүү дээ. Доош тонгойн харлаа. Бурхан минь! хүүхдийн минь амьгүй бие газар хэвтэж байв. Ямар цээрлэл гэж энэ вэ? Гэтэл уйлах ч үгүй, бүүр сэтгэл минь шаналахгүй байсанд би өөрөө өөрийгөө гайхлаа. Хожим нь энэ тухай эргэн бодоход бодьгал биенээс сүнс салан гарах тэр үед хүний бүхий л мэдрэмжүүд устаж үгүй болдогийг мэдсэн юм. Ингээд хүүхдээ харан зогсож байтал ямар нэгэн хүч намайг соронзон мэт татахыг мэдрэв. Бие минь дээш хөөрөн хана нэвтлэн нислээ.

Урт харанхуй хонгилоор удаан нисч байтал гэнэт их гэрэл харагдав. Уг гэрэл сэтгэлд нэг л дулаахан, хязгааргүй дотно санагдаж байлаа. Гэтэл хэн нэгний дуу “Чиний ирэх цаг болоогүй” хэмээн надад анхааруулав. Эргэн тойрон хүйтэн, харанхуй болон хувирч би эргэн нисч эмнэлгийнхээ хэвтэж байсан тасагтаа ирсэн байв. Сувилагч миний биеийг сэргээхийг оролдон зогсож байлаа. Ингээд би өөрийн биедээ эргэн орсон юм. “Танечка минь биднийг ямар их айлгаваа” гэх сувилагчийн дуунаар сэрлээ. өөрт тохиолдсон явдлыг маш тод санаж байсан тул шүүгээн дээрх цагаа хархад 16 цаг 45 минут байв. Ердөө хагас цаг өнгөрсөн атлаа хэдэн жил мэт санагдаж билээ.

-Энэ явдал 2006 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Нью Йорк хотын нэгэн эмнэлэгт болжээ. 46 настай Андре Гренбвер гэх энэ эрэгтэй зүрхний мэс засал хийлгэж байсан аж. “Хагалгааны дараа цээж минь нэг их хөндүүртэй байв. Найз нөхөд, ойр дотны хүмүүс тасагт орж ирж байлаа. Хажууд минь эхнэр, охин хоёр маань сууж байх юм. Дуугарах гэтэл цээж минь хэтэрхий өвдөж байсан тул хэлж чадалгүй зөвхөн ёолж хэвтэв. Эмч надад өвчин намдаах тариа хийж өглөө. Охин эхнэр хоёроо тасгаас гарахыг харан хэвтэж байтал гэнэт ямар нэгэн зүйл рүү цөмрөн орох шиг болов. Түнэр харанхуй, нэлээд том өрөөний хананы дэргэд би зогсож байх юм. Тээр цаана, зүүн талаас маш хурц гэрэл үзэгдэв. Гэтэл надаас арав гаруй метрийн цаана нэг дүрс харагдлаа. Харанхуй байсан тул нүүр царай нь сайн харагдахгүй аж. Гэхдээ тэр хүний дүрс надад нэг л дотно санагдсан юм. 18 жилийн өмнө машины ослоор нас барсан бага дүү Генри минь инээмсэглэн зогсож байх нь тэр. Би түүн рүү дөхөж очихоор урагш алхах гэтэл тэр над руу хэрэггүй хэмээн зангав. Ямар нэгэн үл мэдэгдэх хүчтэй түлхэлтийг мэдрэх үед хоромын төдий бүх зүйл алга болсноор би ухаан орлоо. Тасагийн гадна талд буюу коридорт сэхээнд байгаа өвчтөнүүдийн биеийн байдал, зүрхний цохилтыг хянах дэлгэц байдаг аж. Эхнэр маань түүнийг ажиглан сууж байтал гэнэт миний зүрхний бичлэгийн зураас хэлбэлзэхээ больж нарийн шулуун дүрсийг үзүүлж эхэлсэн гэнэ.

үхэл! Эмч нар шуурхай арга хэмжээ авч намайг цахилгаан гүйдлээр цохиулсан нь өнөөх үл мэдэгдэх хүчтэй түлхэлт байсан юм. Ийнхүү би клиник үхэлд орсон байхдаа их санаж байсан дүүгийнхээ дотно инээмсэглэсэн дүрийг хамгийн сүүлийн удаа харж билээ. Магадгүй Генри бид хоёрын учирсан нөгөө ертөнцөд хожим амьдралын төгсгөлд дахин уулзалдах биз ээ.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …