Шаардлага хүргүүллээ

20150525_093420-300x225Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Татварын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн байна.

 Шалгалтаар  тус аймгийн татварын хэлтэс, албаны татварын улсын байцаагч нараас  татварын хууль тогтоомж зөрчигчийг хуулиар тогтоосон торгуулийн хэмжээнээс доогуур торгосон, шийтгэвэр, торгуул биелэгдээгүй, зөрчил гаргагчийн эрхийг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд аймгийн прокурорын газраас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад гарсан зөрчлийг зөвтгүүлэх, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар прокурорын тогтоол, шаардлага хүргүүлсэн байна.

Хамтарсан зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий прокурор, Татварын Ерөнхий Газрын даргын хамтарсан 2012 оны А/32/04  дугаар тушаалаар баталсан хамтран ажиллах журмыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, Прокурорын газраас татварын улсын байцаагч нарт захиргааны хэрэг бүртгэх ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжоор сургалт явуулахаар шийдвэрлэжээ.

Ugluu-logo20

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.