ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

0- aaaalogo_shine2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 88% байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ: 

Өнгөрсөн 7 хоногт нийт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 90.4%, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 8.4%-ийг эзэлж байна. Цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж 15-24 насныханд зонхилон тохиолдож байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачааллын мэдээ:

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 679 орон дээр 532 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 24-ний байдлаар 27049 тохиолдол, 11149 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтнүүдийн шинж тэмдэг 5 дугаар сарын 11-ээс 26-ны хооронд эхэлсэн бөгөөд насны хувьд 28-76 нас, дундаж нас 58, 57%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Анхны тохиолдол нь халдварын эх уурхай тодорхойгүй ч Саудын Араб, Катараар аялсан өгүүлэмжтэй. Одоогийн байдлаар түүний эхнэр, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтөн, түүний хүүхдүүд зэрэг хүмүүс өвчлөөд байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлэх илрүүлж, хяналтад байна.

Эх сурвалж: ДЭМБ

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …