Монгол Улсыг тамхины хяналтын тухай хуулийг сайн биелүүлж байна гэж үнэлжээ

who02Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг  “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан байна.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар Төрийн ордны “Г” танхимд өнөөдөр /2015.05.29/ хэвлэлийн бага хурал хийлээ.

who01Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх үеэрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байгааг онцлов.
Мөн тэрээр хэлэхдээ, “Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байгаа бөгөөд анх 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байгаа гэж онцолж байсан бол өчигдөрхөн тус байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна” гэв.
Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа мэдээлэл хүргэхийн сацуу  Батламж гардуулах албан ёсны ажиллагаа энэ оны 6 дугаар сарын 4-нд тус яаманд болно гэдгийг дуулгав.

Монгол Улс уг конвенцид нэгдэж орсноор хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг Монгол Улсын Их Хурлаар баталсан. Хууль батлагдсанаас хойш хэрэгжилт нь сайн байгаа гэсэн үнэлгээ авсаар байгаа, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх хуулийн үндсэн зорилго сайн биелж байгаа гэдгийг хэвлэлийн бага хуралд оролцсон албаны хүмүүс хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …