Чөлөөтийнхөн шүүхийн өмнө нүүр тулах боллоо

23n8hi2j2cbnjarl911vojbo00Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор ханджээ.

Тэд холбоондоо хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох, Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч холбооны зүгээс одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Тиймээс Түр хороо МЧБХ-той асуудлаар шүүхэд хандаж, хуулийн дагуу хариу хүлээхээр болсон байна.

Ямартай ч Чөлөөтийнхөн асуудлаа дотооддоо шийдвэрлэх боломжгүй болж ийнхүү шүүхийн өмнө нүүр тулах болов. Уг нь “Гар хугаравч ханцуйн дотроо гэдэгчлэн үүссэн асуудлаа дотооддоо шийдвэрлэж удахгүй болох чөлөөт бөхийн өсвөр үеийн  “Asashoryu Cup-2015” анхдугаар тэмцээн, цаашлаад олимпийн наадам зэрэг томоохон тэмцээн уралдаандаа анхаарал хандуулвал хэрэгтэй мэт санагдана. Олимпийн анхны алтан медалийг өвөртөлж байсан Чөлөөтийнхөний амжилт ялалтыг Монголчууд сэтгэл догдлуулан хүлээж байгаа гэдгийг ч дахин өгүүлье.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …