Google Android авто системийг машинд суулгана

32_33d5ac7a5695fcc85e65bc7198f4548e08a5a50fӨмнөд Солонгосын Hyundai компани өөрийн Sonata загварын машинд Google Android системийг суулгаж буй анхны үйлдвэрлэгч болж байна. 2015 оны Sonata загварын машинтай Андройд ухаалаг гар утас хэрэглэгч нь хэрэв усан замаар явах тээврийн хэрэгсэлтэй бол уг системийг үнэ төлбөргүй татан хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг систем нь жолоочийн ухаалаг гар утастай холбогдож, хэрэглэгч Google Maps зэрэг өргөн хэрэглэгддэг аппликейшнийг дуу хоолойгоороо удирдан, залуурын хяналтыг удирдах болон хянах самбар дээрх мэдрэгчтэй дэлгэцийг ашиглах боломжтой аж. Google Android системийг суулгаж буй талаарх мэдээллийн компанийн зүгээс анх 2014 онд зарлаж байсан билээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Google компани нь Hyundai, Audi, Honda зэрэг автомашин үйлдвэрлэгчидтэй хяналтын самбарт нь өөрийн системийг суулгах ажил дээр хамтран ажиллахаар болсноо мэдэгдэж байсан юм. Технологийн тэргүүлэгч алдарт Google компани нь энэхүү системийг 2016 онд 28 өөр төрлийн брэндэд суулгах санал хүлээн авчээ.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …