Гал тогооны сав суулгыг хэрхэн гялалзтал цэвэрлэх вэ?

Kitchen sink and washing up in summer sunlightАхуйн хэрэглээний бодисын гайхамшгийг амлах рекламтай ч эрүүл мэндэд хортой хүчтэй химийн найрлага агуулж байдаг. Тиймээс цагаан цуу, сод зэрэг уламжлалт аргаар сав суулгаа гялалзуулж болно.

-Сав суулгаа цэвэрлэхдээ хусаж болохгүйг анхаар. Энэ нь саванд зураас, гэмтэл гаргах аюултай.

-Хайруулын таваг болон металл, никель савыг заваарсны дараа шууд угаах хэрэгтэй. Тослог нь шинэхэн байдаг тул савантай бүлээн усаар угаахад амархан арилдаг.

-Сав суулга угаах тусгай бодисыг гэрийн нөхцөлд хийж болно. Барааны саванг жижиглэн усанд уусгаад сод нэмнэ.

-Хоол хийх үед, дэвэрч плиткан дээр толбо үлддэг. Үүнд цагаан цууг ашиглавал илүү үр дүнтэй.

-Хуучирч муудсан сав суулгыг цэвэрлэхийн өмнө бага зараг цагаан цуу, давстай усанд 10-15 минут буцалгаж хонуулах хэрэгтэй. Өглөө нь цэвэрлэхэд өнгө нь сэргэж, шинэ мэт болсон байх болно.

А.Тамир

ugluu-logo10

Холбоотой мэдээлэл

Comments are closed.