“Хамрын хийд орчмын хамгаалалтын захиргаа” байгуулна

646o111oia4sm7ergbvoqfavscДорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж “Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа”-г байгуулахаар болжээ. Энэ нь дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан орчмын газар нутгийг хамгаалах, говийн бүсэд аялал жуулчлалыг  татах,  цогцолбор газар  болгон хөгжүүлэх зорилготой аж.

Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг аялал жуулчлалын орлогоос санхүүжүүлэн, ус цахилгаан хангамж, хог тээвэр, зам харилцаа зэрэг үйлчилгээг холбогдох ажил хариуцсан байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлж ажиллах юм байна. Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны бүтцэд Хамгаалалтын захиргааны дарга, судалгаа мониторинг мэдээллийн сан хамтын ажиллагаа хариуцсан ахлах ажилтан, хяналт шалгалт орчны бүс, бүлэг, нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн, аялал жуулчлал, мэдээлэл сургалт хариуцсан мэргэжилтэн, нягтлан, бичиг хэрэг, үйлчлэгч, нярав, гурван байгаль хамгаалагч, хоёр  идэвхтэн байгаль хамгаалагч, жолооч багтжээ.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …