image description

“Хувдай ишигний паян” сургамжит симфони үлгэрт урьж байна

image description
image description

“Хувдай ишигний паян” симфони үлгэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40-н жилийн тэртээ Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч Ц.Намсрайжав симфони үлгэрийг зохион, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Ч.Нянгар хүүрнэлийг нь бичин 1983 онд ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг. Тэгвэл 2013 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход зориулж сургалт танин мэдэхүйн зорилготой “Хувдай ишигний паян” симфони үлгэрийг тайзнаа шинээр найруулан тоглосон. Үүнээс хойш энэ жил 3 дахь жилдээ тавих гэж байгаа бөгөөд уг тоглолтонд Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаачаар  Б.Батбаатар,  СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд оролцоно.

Таны хүүхэддээ барих баярын гайхалтай бэлэг байх болно.

Тоглолт: 2015 оны 05 сарын 30-ны 12, 14 цагуудад Улсын Филармонийн танхимд болно.

Мэдээллийг: 70118012, 99925074, 88004849, 99045517

1560627_524295424336007_323292085_n 1531984_524295121002704_1631422587_n 1528710_524295107669372_110126129_n 1524976_524295161002700_1975195685_n 1505410_524295441002672_580405896_n 1095074_524295224336027_2042768816_n 1009831_524295317669351_417996002_n

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …