Хөгжлийн банкны дараагийн удирдлагууд хэн байх вэ?

1432505166_screen-shot-2015-05-25-at-7.38.43-amУИХ-ын Эдийн байнгын хорооноос гарсан “Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг”удахгүй шалгалтын дүн тайлан мэдээгээ тавих гэж байна.

Дүн өвлөөр цас бударч байхад шалгаж эхлэсэн ажлын хэсэг Улаанбаатарт +30 хэм хүрч байх энэ цаг үед тайлангаа тавих тухай дуулдаж байхыг бодход нэлээд нухацтай шалгасан нь мэдээж юм. Мэдээж энэхүү тайлангийн дүн хуучин эрх баригчид буюу МҮДН-ийнхэнд тийм ч таатай биш байх нь мэдээж болоод байна.

Нэгэн цагт УИХ-ын гишүүн Н.Батбаярын галыг цахиж туслах хэмээн цайг нь зөөж цаасыг нь канондож суусан шавилхан залуу Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны захиралаар тавьсан нь “УИХ-ын гишүүний шадар туслах”-ын хувьд тэнгэрийн умдаг атгасан мэт амжилт болж сүүн зардас дээгүүр хэдэн жил ёстой л нисч буй мэт хурдан өнгөрч өнөөдөр газар дээр тэр бүү хэл халгай, өргөс нийлсэн хачин тортой хашаанд буух нь нэгэнт тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн М.Сономпил “Хөгжлийн банкнаас мөнгө гаргаад өгье 5%ийг нь өг”гээд залуучууд явж байна! хэмээн МҮДН-чүүдийн тархинд цус харвуулах дөхсөн юм.

Огт байхгүй юмыг УИХ-ын гишүүн, сайд асан хүн санаанаасаа зохиогоод ярьчихна гэж огт байхгүй. Үүгээр дуусахгүй түүний өмнөхөн “Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын 580 саяын үнэтэй тансаг хаус шуугиан дэгдээж байна”хэмээн зураг хөрөгтэйгээ үнийн дүнтэйгээ Japan Town хэмээх тансаг хорооллын С2 дугаар байрны зураг хөргийг Монголын бараг л бүх сайтууд мэдээлж байлаа.

Сэтгүүлчдийн хамгийн их дургуйцэл төрүүлсэн зүйлс нь “Хөгжлийн банкны хаалтын гэрээ” байлаа. МҮОНРТ-ийн олон саяар хэмжигдэх их мөнгө, өнөөх шударга, шуурхай Ийглийн 50 саяын гэрээ, Монголын шилдэг нийтлэлчийн клуб хэмээх Баабар тэргүүтэй ихэвчлэн олон нийтийн цахим сүлжээнд байдаг нөлөө бүхий “жиргээчдийн”армитай удаа дараалан олон сая төгрөгийн гэрээ хийсэн нь үнэхээр “дуулиан шуугиан боллоо”магадгүй “захиалгат сэтгүүл зүй ” “Төлбөрт нийтлэлчид” “Шантаажны сэтгүүл зүй”гэдэг зүйлийн зах зухаас зарим нэг нь хангалттай харсан буйзаа.

Энэ удаад улс төрчдийн, авсан, зөөсөн, залилсан, гувчуулсан, луйвардсан, хуурсан, мэхэлсэн зүйлсийн тухай огт дурдалгүй өнгөрч тусд нь нэг бүлэг болгон бичихээ амлая.

Хөгжлийн банкны 90 саян Шинэ жилийн баярын үдэшлэг, 6 захирлын арилжааны банкнуудаас авсан 1 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалт, нэг шөнийн унтах өргөн орны төлөө үрсэн 2150$ -ын тухай бүүр ч биш, сар тутам авдаг 6 сая улирал тутам авдаг төдий хэмжээний урамшууллыг мартаад, 1,4 тэрбум төгрөгийн “зайрмагний төсөл”хэмээх инээдмийн ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг “Лусын хаан”шиг загналтуудаа зогсоож Чингис, Самурай бондуудыг хэрхэн юунд зарцуулах байсан бэ? гэдэг тухай бид хэрхэн төлж барагдуулах тухай 2017 онд хэний үрсэн мөнгийг хэн төлөх тухай өчигдөр бодох байсан тухайгаа бодож нэн даруй алдаа завхралаа засч залруулах цаг болжээ.

Мэдээж удахгүй энэ банкны удирдлагууд шинээр сонгогдож хариуцлага хүлээх хүмүүс нь 461, АТГ, Шүүхийн шат шатны байгууллагуудаар явах нь тодорхой юм.

Хэнбугай ч Хөгжлийн банк нэртэй энэхүү компанийн захирал, ТУЗ-ийн гишүүн болсон бай цаашид өмнөх удирдлагуудынхаа алдааг давталгүй, улс төрчдийн элдэв шахаанаас хол байж Монгол Улсыг дампууруулж мэдэх энэ их өрийг хэрхэн яаж төлөх! Талаар нэг тараасан эрүүл ухаантай хүн итгэх аргагүй олон “сансрын”төслүүдээ эмхлэн цэглэж ядаж явцын дүнгээ хагас хугас болов ч тайлбарлахаас ажил нь эхлэх буйзаа.

www.tsag.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …