МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачиллаа

man_05_22_001УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг “Морин цаг”-тай болж байна. “Морин цаг”-ийн анхны мэдээллийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буй мэдээллээр эхлүүллээ. Мэдээллийн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцов. Ирэх жилийн есдүгээр сарын 17-нд тохиох маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэхүү тогтоолын төсөлд гурван асуудлыг тусгасан байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах, хоёрдугаарт, 1946-1988 он хүртэл хугацаанд түүний ажиллаж амьдарч байсан түүхт байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгож зохион байгуулах, гуравдугаарт, түүний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, холбогдох төсөв хөтөлбөрийг гаргаж ажиллах саналыг оруулсан гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрээр “Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын төрийн эрх барьж байх үед Монгол Улсын эдийн засаг олон хэлбэрт шилжиж, монголын ард түмэн эрүүлжиж, боловсролтой болсон. Монгол Улс соёл урлаг, спортын амжилтаараа дэлхийд данстай болсон. Алтанбулаг, Замын-Үүд чиглэсэн төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет”, 2, 3, 4 дүгээр цахилгаан станц, Атрын 1, 2 дугаар аян, сангийн аж ахуйнууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, эмнэлэгт гэх мэт ХХ зуунд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд энэ хүнтэй салшгүй холбоотой” болохыг онцлон тэмдэглэв.

Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойд хүргэж өвлүүлэх чиглэлээр нийслэл, аймаг, сум, орон нутгийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад санал хүсэлтээ уламжилсаар иржээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …