Үндэсний хувцасаараа гоёсон үдэлтийн “party”

d6fb999a-779a-4db2-b401-5c7e2b780f07Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалт үнэхээр сүрлэг гайхалтай боллоо. Учир нь энд цугласан азийн 23 улсын төлөөлөл болсон залуучууд өөрсдийн үндэсний хувцасаараа гангарч улсынхаа соёл, уламжлалыг харилцан түгээж танилцуулж байсан юм. Солонгос охидууд  Кимонотойгоо бүжиглэж , Кувейт залуус модель болон зогсож охидууд нэг нэгээрээ ээлжлэн зураг авахуулж, ОХУ–ын төлөөлөгч нар маань орос дуун дээр үндэсний бүжгээ бүжиглэж, Хятад залуус яриа өрнүүлж , Өвөрмонгол залуус бүжгийн тойргыг голлож, Филлипиний эмч Сол дугуй сүрлэн малгай өмсөн тайзыг ёстой л нэг эзэгнэж байлаа. Залуучууд үнэхээр эрч хүчтэй, цог золбоотой, боловсрол өндөртэй, харилцааны өндөр соёлтой, харилцан нэгдэж хамтарч ажиллах урам зориг дүүрэн байсан нь Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалтаас харагдаж байлаа. Өөрийн орны агуу түүхийг харилцан ярилцаж аль талаараа бид хамтарч ажиллаж болох уу гэсэн тэр гарцыг нээж, нэг зорилгын дор нэгдэж, бүтээхийг нэгэндээ уриалж, залуучууд бид хойчийн ирээдүй, залуучууд биднээс эх орны, тив дэлхийн хөгжил хамаарна тиймээс өнөөдрөөс бидний үе ирлээ гэдгийг тунхагласан “Улаанбаатарын тунхаг”-танилцуулж юм. Арга хэмжээний хамгийн том дурсгал бол мэдээж авхуулсан зураг нь түүх болон үлддэг, авсан бэлэг нь оролцож байсан арга хэмжээнүүдийн баталгаа болж гэрийн хойморт сүндэрлэж байдаг. Улс орны залуус маань өөрийн орны үндэсний бэлэгийг нэг нэгэндээ гардуулж байсан бөгөөд арга хэмжээний хамгийн том бэлэгийг мэдээж зохион байгуулагч орны тал болох Монголын Залуучуудын Холбооноос төлөөлөгч бүрт бэлдсэн “Медилон” байсан юм. Дуу хуур, хөгжим бүжиг, харилцан яриа, инээд хөөр, баяр баясал, мөн 2 өдрийн арга хэмжээнд оролцсон үйл ажиллагаагаа дүгнэсэн дүгнэлтээр үлдэлтийн хүлээн авалт өндөрлөлөө.

fa5b67fb-f1e4-4af5-aa2b-4a16a9df56eb c9f33de4-a66e-4b14-9baa-e35f9686be75 661b1f01-01ff-43e0-9ca6-0e55b49a8d37 596e8121-3ccc-4f44-a64e-aefcf9dd30dd 6f1e8495-6081-421f-8413-57e82e1bcb10 c870a789-491e-4d50-a613-c7d322b7707c 1c5e1bf8-823b-4c55-ad85-99d89fc56f80

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн …