Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлыг Тавантолгойн гэрээнд тусгана

Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна.

Ажлын хэсэг тодорхой ажил хэрэгч саналуудыг хэлэлцэж байна. Тухайлбал, иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр өгөөжтэй байх нөхцөлийг тусгах нь шаардлагатай гэж үзлээ.

TOМөн Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Зүүн чиглэлийн 1300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Nippon Koe” компани бүрэн хийж дуусчээ.

        Урд чиглэлд баригдаж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267км төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Samsung” компани гүйцэтгэж байна. “Samsung” компанийн гүйцэтгэж буй далангийн ажил 86 хувьтай, нийт ажил нь 51.4 хувьтай байна. Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ энэ хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцлөөр санхүүжилтийн хэлбэрийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэрэг нөхцөлийг хөрөнгө оруулагч нартай тохирох үүргийг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …