С.Мөнхбаяр: Захирлууд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлснээр компаниа эрсдэлээс хамгаална

MagicChoice_mon_bosoo[1]   Компанийн захирал, удирдлагуудад санхүүгийн тайлангаа хянаж шалгах мэдлэг олгох сургалтыг “Мэжик Чойс” сургалтын төвөөс зохион байгуулж байгаа нь сонирхол татсан юм. Энэ талаар тус төвийн захирал С.Мөнхбаяртай ярилцлаа.

-Танай компани компанийн менежер, захирал, удирдлагуудад чиглэсэн санхүүгийн сургалт зохион байгуулж эхэлсэн нь сонирхолтой санагдлаа. Компанийг удирдаж буй хүмүүс санхүүгийн мэдлэгтэй байх нь хэрэгцээ болж байх шиг байна. Удирдлагууд санхүүгийн мэдлэг тааруугаас байгууллага нь эрсдэлд орох нь бий. Та энэ талаар бидэнд санал бодлоо хуваалцана уу?

-Байгууллагын удирдлагад санхүүгийн мэдлэгтэй ч хүн бий, мэдлэггүй ч хүн бий. Тайлангаа хараад хянаад гарын үсэг зурдаг, эсвэл харалгүйгээр шууд гарын үсэг зураад явдаг хүмүүс ч байдаг. Тэгэхээр санхүүгийн тайлан гараад ирлээ, түүнийг харахгүйгээр, эсвэл харсан ч гэсэн нэг их тоохгүйгээр гарын үсэг зураад явсанаараа тухайн байгууллага болон захирал, удирдлагуудад ямар сөрөг талтай юм бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Захирал гэдэг хүн санхүүгийн тайланд нэгдүгээр гарын үсэг зурснаараа тухайн тайланг үнэн зөв гэдгийг баталгаажуулж хариуцлага хүлээдэг. Хувь нийлүүлэгчдийн өмнө, татварын байгууллагын өмнө, банкнаас зээл авч буй бол банк санхүүгийн байгууллагын өмнө, харилцагчдын өмнө санхүүгийн тайлангаараа үүрэг хүлээж байдаг. Гэтэл санхүүгийн тайланд гарын үсэг зурж байгаа зүйлээ сайн ойлгохгүй, нягтлан мэдэж байгаа гэдэг байдлаар хандаж гарын үсэг зурж явсанаараа сүүлд нь эрсдэлд орно. Татварын шалгалт тухайн байгууллагад орж ирлээ. Татварын тайлан нь буруу байлаа, тухайн компанийг татварын хуулийн дагуу торгож акт тавихаар боллоо. Энэ захирлын буруу юу, нягтлан бодогчийн буруу юу. Гарын үсэг зурснаараа захирал буруутай. Тэгэхээр ийм эрсдэлтэй зүйл дээр гарын үсэг зурж байгаа шүү гэдгээ мэдэх хэрэгтэй.

Хувь нийлүүлэгчдийн өмнө санхүүгийн тайлангаа танилцууллаа гэж бодоё. Буруу тайлан танилцуулчихаар хувь нийлүүлэгчид нь буруу мэдээлэл аваад буруу шийдвэр гаргачихна. Сүүлд нь тайлан буруу гарсан байжээ гэвэл хэн хариуцлага хүлээх вэ. Мэдээж эргээд захирал хариуцлага хүлээх ёстой. Ийм учраас санхүүгийн тайланг захирал мэддэг, ойлгодог байх ёстой. Иймэрхүү эрсдэлүүд байдаг учраас захирал, байгууллагын удирлагуудад зориулсан сургалт байх шаардлагатай юм байна гэж үзээд энэ сургалт зохион байгуулж эхэлж байна. Ер нь өөр сургалтын байгууллагууд энэ чиглэлийн сургалт зохион байгуулдаггүй гэдгээрээ манай сургалт онцлог. Мөн энэ сургалтад хамрагдсан суралцагчид Мөнгөн урсгалын /cash management/ хяналтын программ өгч байгаа.

– Мөнгөн урсгалын хяналтын программ гэдэг нь юу бэ. Тодруулахгүй юу?

Байгууллагаас мөнгө гаргах болсон тохиолдолд захирал нь мөнгө олгох өргөдөл дээр гарын үсэг зурснаар мөнгө гүйлгээнд гардаг. Гэвч захирал тэдэн төгрөг олгоё гэж зөвшөөрөл олгодогоос зарцуулалтад нь тэр бүр хяналт тавиад байдаггүй. Үүнийг хянахгүй явснаар байгууллагад үргүй зардлууд бий болдог. Иймээс энэ процессийг автоматжуулья, хяналттай болгоё, тайлагналыг нь тодорхой болгоё гэдэг үүднээс Мөнгөн урсгалын онлайн программ гаргасан байгаа.
Ажиллах дарааллын хувьд:

  1. Захиралд программын тусламжтайгаар, ийм хэмжээний мөнгийг ингэж зарцуулья гэдэг хүсэлт ажилтнаас ороод ирнэ.
  2. Захирал олгох уу, үгүй гэдгийг товчлуур дараад шийднэ.
  3. Олгоно гэсэн үед тухайн хүн Мөнгө олгох өргөдлийг програмаас хэвлэхэд захиралын гарын үсэгний оронд дахин давтагдахгүй бар код гарч ирнэ. Ингээд кассын няравт мөнгө хүсэх өргөдлийг өгнө.
  4. Кассын нярав бар кодыг програмд оруулсанаар захиралын цохолт мөн эсэхийг хянаад мөнгийг олгоно.
  5. Тухайн хүн зарцуулсан мөнгөнийхөө тайланг программ дээр бичиж тайлагнана.

Энэ тайланг захирал, эсвэл нябо заавал үзэж байж тухайн хүний дараагийн мөнгө авах эрх нээгддэг.

Эндээс хэд хэдэн давуу талууд бий болно.

  1. Байгууллагын мөнгөн гүйлгээ 2 давхар хяналттай болж байна
  2. Захирал цаастай зууралдахгүй
  3. Мөн кассын тайлан болон мөнгөн урсгалын тайлангууд програмаас гарч ирнэ. Энэ тайлан нь байгууллагын мөнгөн урсгалын орох гарах урсгалыг сар сараар нь харьцуулсан байдлаар гаргадагаараа давуу талтай.
  • Компанийн захирал, удирдлагууд энэ сургалтад хэр их ач холбогдол өгч хамрагдаж байна. Сургалтын үр дүн хэр байна?
  • Сургалтад хамрагдсан байгууллагын удирдлагууд сэтгэл хангалуун байгаа. Сургалтанд хамрагдсанаар, нягтлан бодогч санхүүгийн тайлан гаргаад өгсөн үед тайланг ойлгож хянахгүйгээр гарын үсэг зурдаг байдал зогсоно. Өөрөөр хэлбэл: Санхүүгийн тайланг шалгаж, унших мэдэгдэхүүнийг олж авна. Сургалтанд суусны дараа захиралын нягтландаа хандах хандлага өөрчлөгдөнө. “Манай захирал тайлан дээр шууд л гарын үсгээ зураад байдаг байсан. Одоо олон зүйл асууж, шалгадаг болсон байна” гэж. Нягтлангийн хувьд, өөрийнх нь гаргасан тайланг захирал нь харж, шалгаж байвал би чинь бас чухал зүйл хийгээд байгаа юм байна гэж бодогдоно. Энэ үүднээсээ хоёр талын санхүүгийн ажилд хандах хандлага дээшилж байна гэж ойлгох ёстой. Байгууллагаа амжилттай удирдаж буй ихэнх удирдлагуудын санхүүгийн мэдлэг өндөр байдаг.
  • Компаниуд санхүүгийн тайландаа гаргадаг нийтлэг алдаа юу байна. Танайх санхүүгийн цогц үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд анзаарч байгаа байх?
  • Санхүүгийн тайланг зарим ня-бо нар буруу гаргадаг. Буруу гаргасан тайлан дээр гаргасан шийдвэр буруу болдог. Хамгийн эхлээд манай нягтлан санхүүгийн тайлангаа зөв гаргасан уу, буруу гаргасан уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Нягтлан бодогчид тайлангаа буруу гаргадаг олон тохиолдол байна. Тухайлбал, Ихэнхдээ кассын тайлан, Харилцахын тайлан хоёроо программ дээр оруулаад гаргачихдаг. Гэтэл цаана нь татварын үлдэгдлүүдээ тааруулах, тооллого тооцоо хийх, харилцагч байгууллагуудтай хийсэн гэрээ, тооцоо нийлсэн баримтын дагуу тайлан гарсан уу, үгүй юу гээд шалгах зүйл олон бий

-Танайх “Мэжик финанс” санхүүгийн программыг гаргасан. Танай программыг хэчнээн компани санхүүгийн тайландаа ашигладаг бол?

Ойролцоогоор 500-600 харилцагч байна. Хэдэн компани хэрэглэж байна гэхээсээ илүүтэй хэр найдвартай вэ гэдэг нь хамгийн чухал. Манай компани анх 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгэхээр компани байгуулагдсан цагаасаа эхлээд  “Мэжик финанс” программыг ашигласан гэхээр найман жил тестлэгдсэн гэсэн үг. Хэдэн зуун байгууллага энэ программыг ашиглаад байнга хөгжүүлэлт хийгээд явж байгаа. Гар ажиллагааг 80 хувь хөнгөвчилнө. Санхүүгийн программын давуу тал нь гараас мэдээлэл буруу оруулсан тохиолдолд өгөгдөж болох алдааг гаргаж ирдэг давуу талтай. Мөн алдааг хэрхэн засах талаар видео хичээлүүдийг хамт хавсаргасан байдаг. Үүгээрээ давуу талтай. Тиймээс алдаа гарсан тохиолдолд видео хичээлээ үзээд засаад явна. Мөн нь олон шат дамжлагагүй, хялбар гэдгээрээ давуу талтай. Энэ 2015 онд программыг интернет орчинд ажлуулдаг болгоё гэсэн зорилго тавиад байна

Ярилцсанд баярлалаа.

Т.Амараа

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …