Хямралыг “үл тоох” наадмын  төсөв

u naadam“Уруудах айл унтах идэх” гэж хуучны үг бий. Залхуу хойрго, бодлого зарчимгүй айл өрх уруудан доройтох нь гарцаагүй гэдгийг энэ үгийн утга илэрхийлж байна.

Түүний нэгэн адил улс орны хөгжил цэцэглэлтэнд зөв бодлого  юун юунаас илүү чухал бизээ. Харин манай улсын хувьд хөгжлийн бодлого нэг л буруу яваад байх шиг. Энэ жил улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн   аж ахуйн нэгж, иргэн бүр аль болох хэмнэлтийг эрхэмлэж, хямралыг даван туулахыг эрмэлзэж байхад улс орны хувьд харин ч эсрэгээрээ баяр наадамд өмнөх жилүүдээс илүүтэй төсөв хөрөнгө гаргахаар шийдвэрлэжээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж баяр наадам нэрээр зугаа цэнгэлд үргүй зарцуулах шаардлага байгаа эсэхийг манай төр засгийн удирдлагуудад харах ухаарах сөхөөтэй хүн  алга бололтой.

Шадар сайд  хүн өөрөө урлагт дуртай, нэгэн хамтлагт гитарчин, дуучин хийдэг хүний хувьд энэ жилийн баяр наадмаар ард  түмэндээ  гадна  дотнын урлагийн номерийг үнэ  “хаяж” байж үзүүлэх сурагтай. Тиймдээ  наадмын урлаг соёлын арга хэмжээнд   1 тэрбум  12 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Үнэндээ энэ жилийн наадмын   хувьд тэгш ойн баяр тохиогоогүй атал  өмнөх жилүүдээс  илүү их зардал гаргах хэрэгцээ шаардлага байна уу үгүй юу?

2010-2015 оны баяр наадмын төсвийн зардлын хэмжээг харьцуулан та бүхэндээ хүргэе10-15 naadam

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ажиллаж байгаа  бөгөөд энэ жилийн  наадмын төсвөө батлуулж ажилдаа орсон гэнэ.

Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар нийтдээ 2 тэрбум 947 сая 747 мянга 100  төгрөг зарцуулахаар төсөвлөгджээ. Уг төсвийн задаргааг уншигчиддаа хүргэе.

naadam2015

Наадмын төсвийн задаргаанаас харахад зөвхөн урлаг соёлын арга хэмжээнд  1,012 тэрбум төгрөг зарцуулахаар болж байгаа нь харамсалтай. “Алтан хоолойтой, мөнгөн цээжтэй” хүн ирж  дуулах гээгүй л юм бол эдийн засгийн хямралтай цаг үед энэ их   мөнгийг гагц урлаг соёлын арга хэмжээнд зориулах нь буруу гэдгийг хүмүүс онцлон хэлж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүн  өнгөрсөн 1 сард ажил авснаасаа хойш албан тушаалын томилгоо  болон нисдэг тэрэг унаж гал  түймэр гарсан аймагт очисноос өөр  улс оронд хэрэгтэй  юу хийсэн вэ?  Гэсэн атлаа наадмын комисс ахлаж  ажиллахдаа баяр наадмын төсвийг нь  батлуулахдаа улс орны өр зээл, эдийн засгийн хямралын нөхцөл байдлыг үл харгалзан  өмнөх жилүүдээс илүүгээр  хэтрүүлэн батлуулж, энэ ажилд оройлон зүтгэх нь юуны учир билээ гэж асуух хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч “Улс оронд  гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай бололгүй бай” гэдэг үгийг Шадар сайд У.Хүрэлсүхэд үүгээр дайж хэлэх байна.

Шадар сайдын санаачлагаар хямралыг үл тоох наадмын төсөв ийнхүү батлагдан  Засаг төрөөс ядуу ард түмнээ доромжилж байгаа мэт хэтэрхий   үрэлгэн,  “тансаг” баяр наадам “Шоучин  шадар сайдын буянаар” болж өнгөрөх бололтой.

 

А.Гал

Ugluu-logo20

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …