Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын ‘’Тэнгэр мину’’ анхны бие даасан цомог худалдаанд гарлаа

 32_3fafb537ffe81570bea7c070ae552383d6a6b17b Вандан Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Хишигбаяр Дэлгэрмаа, Болд Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол яахын аргагүй Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний дуулсан олон сайхан дуунууд сүүлийн үед үзэгч, сонсогчдын дунд хит болоод байгаа бөгөөд Хурдын Отгонбаярын бичсэн ‘’Атгасан шагай’’ мөн ‘’Ханийн тэнгэр’’  ‘’Хайр харц’’дуунуудыг үзэгч сонсогчид андахгүй болсон. Тэгвэл хос хоёр дуучин маань өнгрөгч 2014 оноос уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэсээр нэг жилийн ойдоо анхны бие даасан ‘’Тэнгэр мину’’ цомгоо өлгийдөн авчээ. Э.Ууганбаяр, Э.Түвшинсайханнар албан ёсны хэвлэлийн бага хурал зарлан Цомгоо  сэтгүүлчдэд танилцууллаа. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд хөгжмийн найруулга дээр та бидний сайн мэдэх Б.Бат-Эрдэнэ буюу Аранза ажиллажээ. Мөн ‘’Тэнгэр мину’’ цомогт та бидний хараахан сонсож амжаагүй шинэ уран бүтээлүүд багтсанаас гадна бидний үеийн үед амандаа аялан дуулсаар ирсэн ‘’Хот айл’’ дууг шинэчлэн дуулж оруулсан байна. Дашрамд дуулгахад ‘’Хот айл’’ дууны шинэхэн клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна. Цомгийг Hi-Fi cd shop-уудын салбараар худалдан авч болох гэнэ.

download

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …