УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганы хугацааг сунгалаа

uih iin darga Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр 104 тоот захирамж гаргалаа.

Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж …