Дижитал хамтлагийн ахлагч Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ

baavarӨмнө хар тамхины хэргээр шүүхээс ял сонсож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал,  Ш.Батбаяр, Д.Манлайжаргал болон М.Бадрал нар хар тамхины хэрэгт холбогдоод байгаа бөгөөд тэднийг баривчлах үед эсэргүүцэл илэрхийлж цагдаагийн биед халдсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Бадрал нь Гаалийн Ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү аж. Хар тмхины хэрэгт холбогдсон тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутгажээ. Энэ зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэднийг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас шүүх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …