“Залуу хүн-2015” өндөрлөлөө

356795e1-891c-40a9-bde3-8afe917e4a31Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 10 дахь буюу хамгийн сүүлийн зочноор Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа уригдаж , “Боломж-Ажлын гараа”сэдвээр илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ. Өдрийн сонинд анх спортын сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ууган үйлдвэрүүдийн нэг 70 жилийн түүхтэй Мах Импэкс компанийн “ХКҮ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хашиж байгаа юм. “Залуу хүн-2015” цуврал лекцийн өмнөх дугааруудад олны танил эрхмүүд ихэвчлэн оролцсон бол энэ удаагийн зочны хувьд энгийн нэгэн бизнес эрхлэгч залууг бид онцолсон юм. Энгийн бүхэн агуу байдаг гэдэг шиг энэ удаагийн зочин маань оюутан залуустай нээлттэй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Тэрбээр залууст хандан “Үнэнч бай” гэсэн ганцхан зөвлөгөөг өгсөн. Хэн нэгэнд үнэнч байж, үнэн сэтгэлээр хандсан хүн хэзээ ч хазгай гишгэж алддаггүй. Боломж ч ундарч байдаг  гэдгийг ойлгуулсан юм. Ажилтай хүн гэж учиртай хүнийг хэлдэг болохоор ажлын байранд гараад хариуцлагатай зарчимч байж, удирдах албан тушаалтнаасаа үг сонсож сурах хэрэгтэй гэдгийг ч сануулаад авсан. Энэ үеэр тус лекцэнд тасралтгүй 10 удаа хамрагдсан 25 оюутан, сурагчдад МЗХ болон зочны зүгээс гарын бэлэг өгсөн юм. Тухайлбал “Мэдлэгээр дүүрэн залуу” батламж, Сургалт, судалгааны Полиси төвийн сургалтын эрх, MXM фитнесс клубийн эрхийн бичиг, Чой сургалтын төвд хөнгөлттэй хамрагдах эрх, “Залуу хүн цуврал лекц”  калиграфаар уралсан дурсгалын зүйлсийг гардууллаа. Эргэн сануулахад энэ хаврын цуврал лекцийн зочдоор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир, Сүү ХК-ийн захирал Гантулга , Мөрөөдлийн театрийн жүжигчин СТА жүжигчин Алтаншагай, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, Монголын бизнес хөгжлийн төвийн захирал Б.Дөлгөөн, Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан, Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа, Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар тус тус  оролцлоо. Ирэх хавар иргэн уулзацгаая залуус аа…

f23a59f5-ffa8-4311-b573-7843ad8fe1bd 51136307-0596-4e9a-8569-199cca1550be 81107cb2-d16a-49a7-b49f-7df46b3df91f 6d66fd43-ace6-4609-b585-d6348913c6be 2e8278d7-e6fc-4fe2-bb54-f9fe8282f010

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …