Амралтын зоог: Алимны сүмстэй гахайн шарсан мах

2811430794567Гахайн мах нь холестрын багатай хүний эрүүл мэндэд онцгой сайн мах гэдэг билээ. Тэгвэл гахайн махыг алимны сүмсээр амтлан эрүүл мэндэд тустай төдийгүй тансаг сайхан амттай хоол хийж сурахад энэхүү жор танд туслана.

Порц: 3 хүн

Орц: Алим 5-6 ш, ус 1 л, гахайн мах 550-580 гр, давс 1/0-1/2 ц.х, нимбэгний шүүс 1/4 ц.х, хар перц 1 ц.х, ургамлын тос 150-180 гр, элсэн чихэр 1 ц.х

Хийх арга:

Эхлээд алимны сүмсээ бэлтгэе. Алимыг хүйтэн усаар угааж хальслаад доторх үр, ясыг сайтар авч цэвэрлээрэй.

 

Ингээд алимыг жижиг дөрвөлжин хэрчинэ.

 

1/2 цайны аяга ус хийж алимыг зөөлөн гал дээр зөөлөртөл нь чанана. Эсвэл 10-15 минут жигнэж ч болно.

 

Алим аяндаа зөөлөрч амархан нялцааж эхэлнэ. Энэ үед элсэн чихэр, давс, нимбэгний шүүсийг хийж холиод сэрээгээд сайтар нухаж няцлаад нухаш маягийн болгоно. Эсвэл автомат холигчоор хольж болно.

 

Ингээд л алимны сүмс маань бэлэн боллоо. Сэрүүн газар тавьж хөргөөрэй. Илүү шингэн сүмс болгомоор байвал цэвэр алимны шүүс нэмж хийгээд зөөлөн гал дээр хутгаж холиорой.

 

Гахайн мах тасалгааны температурт байх хэрэгтэй.

 

Ингээд чанах хэмжээний ус хийж давс, хар перцний үр, лаврын навч, сармис, сой соус хийж амтлаад 30-40 минут чанана.

 

Махыг уснаас сайтар шүүж гаргаад хатаана.

 

Дараа нь идэх хэмжээгээрээ нарийн хэрчиж халаасан тосонд шарна. Мах маань нэгэнт чанагдаж болсон тул өнгөцхөн, амт оруулах хэмжээгээр бор шаргал болтол нь шараараа.

 

 

 

Тосыг сайтар шүүж гаргана.

 

Ингээд өмнө бэлтгэсэн алимны сүмс, шарсан ногоо, будаагаар хачирлан зооглоход бэлэн боллоо.

 

Алимаа гахайн махтайгаа хамт тосонд шарж ч болдог.

 

Ингээд та сайхан хооллоорой.

Эх сурвалж: http://www.1000jor.mn/

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …