Жэки Чан хар тамхины хэрэгт ялын дээд хэмжээ оноохыг дэмжжээ

32_6ced527f64f3d72772d914ff3606b5e1837bd1afГонгконгийн жүжигчин Жэки Чан хар тамхины зарим хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял ногдуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ноён Чан мэдэгдэхдээ, “Та нар мянга мянган хүүхэд залуусыг зовлон руу түлхэж байна” хэмээн хэлжээ. Түүний хүү Жейси Чаны гэрээс цагдаагийнхан хар тамхи олсны дараа Хятадын шүүх түүнд зургаан сар шоронд хоригдох ял ногдуулсан билээ. Харин Жэки Чаны хувьд Сингапур дахь хар тамхины эсрэг анхны алдартай элч төлөөлөгчөөр сонгогдсон юм. Мөн 2009 онд Хятадын Цагдаагийн байгууллага түүнийг Мансууруулах бодисны хяналтын албан ёсны элч төлөөлөгчөөр сонгож байжээ. Сингапур, Хятад аль алин нь хар тамхины наймааны хэрэгт ялын дээд хэмжээ ногдуулдаг, хатуу ял шийтгэл оноодог улс билээ.

Жэки Чан Англи болон Мандарин хэлээр сэтгүүлчидтэй ярилцахдаа, хар тамхи зөвхөн залуусыг сүйтгээд зогсохгүй тэдний гэр бүлийг ч мөн адил зовлон руу түлхдэг хэмээн хэлсэн юм. “Зарим хэргийн хувьд би цаазын ялыг дэмжиж байгаа. Мянга мянган хүүхэд залуусыг хордуулж байгаа энэ тохиолдолд тийм хүмүүс хэрэггүй шүү дээ. Тэдэнд тохирсон ялыг нь л өгөх хэрэгтэй” хэмээн онцлон хэлсэн байна.

download

Түүний хүү, өдгөө 32 настай Жейси Чан нь хар тамхи хэрэглэсэн бус, бусдад хар тамхи хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, орон байраар хангасан гэх хэрэгт буруутгагдан ял сонссон юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …