Хүчирхийллээс болж дүрвэгсдийн тоо 38 саяд хүрчээ

32_7a8c1dff6ba4bdab25ce161c5dbdf417c0459a19  Хүчирхийлэл, зөрчилдөөн зэрэг эмх замбараагүй байдлын улмаас 38 сая хүн эх орноо орхин дайжсан тухай судалгааны дүн гарчээ. Норвегийн Дүрвэгсдийн Зөвлөлийн гаргасан уг судалгаа нь анхаарал татсан маш ноцтой асуудал мөн гэж ажиглагчид үзэж байна. Ирак, Өмнөд Судан, Сири, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс, Нигери зэрэг орнууд хамгийн их хүн дүрвэсэн орнуудаар тодорсон юм. Дүрвэгсдийн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Эгеландын мэдэгдэхдээ дээрх судалгааны дүн нь улс төрийн удирдагчдад анхааруулга өгөх дохио мөн хэмээн онцолжээ.

“Хүн гэх чухал үнэт зүйлээс илүүтэй улс төр, шашны ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хуульд захирагддаггүй зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг олон улсын дипломатчид, НҮБ-ын тогтоол, энхийн хэлэлцээр болон гал зогсоох гэрээ зэрэг нь хэдийнээ алдагдсан” хэмээн Жан Эгеланд мэдэгдэлдээ дурдсан байна. 2014 оны сүүлчээрх нөхцөл байдлыг харуулсан уг дүгнэлт нь Норвегийн Дүрвэгсдийн Зөвлөлийн жил тутам гаргадаг Дотоод шилжилтийн ажиглаглалтын төв тайланд багтжээ.

Тайланд дурдсанаар нийт 38 сая хүн дүрвэсний 11 сая нь 2014 онд эх орноосоо дайжсан аж. Дүрвэгсдийн тоогоороо иргэний дайн дэгдэж, эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа Сири улс тэргүүлж байгаа юм. Тав дахь жилдээ үргэлжилж буй зөрчилдөөний улмаас тус улсыг 7.6 сая иргэн нь орхин дүрвэсэн байна. Энэ нь нийт хүн амын 35 хувьтай тэнцэхүйц тоо аж.

  • 38 сая гэдэг нь Лондон, Нью-Йорк, Бээжин хотуудын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэнэ.
  • Тэдгээрийн 60 хувь нь Ирак, Өмнөд Судан, Сири, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс, Нигери улсаас дүрвэжээ.
  • Иракт Лалын улс бүлэглэлийнхний эзэлсэн газар нутгаас 2.2 сая оршин суугчийг хүчээр өөр бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …