Зургаан компаний хувьцааг бүртгэлээс хасчээ

0973d233bc66f911074e3536a7f2a41c4f6b483b Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Үүний дотор Үнэт цаасны зах зээлийн хүрээнд хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хай Би Ойл” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлж, хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Азиа Пасифик Секьюритис” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цэрэнбатын Хатуутөмөрийг томилохыг зөвшөөрлөө. “Превалент” ХХК-д андеррайтерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нэмж олгохын сацуу “Глобал ассет”, “Зюс капитал” ХХК-ийн брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрүүдээр улсын бүртгэлээс хасагдсан “Орхон жимс ногоо”, “Асралт хайрхан”, “Монгол шүдэнз”, “Шинэс”, “Жавхлант хараа”, “Дээд буян” гэсэн зургаан хувьцаат компанийн үнэт цаасыг бүртгэлээс хассан байна.

эх сурвалж: ийгл.мн

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …