И.К.Азизов: Зөвлөлтийн дайчдын унасан морь, өмссөн шинель нь Монголынх байсан

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Ю.Кручкины бичсэн “Монголия была первой…” түүхэн баримтат ном, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” баримт, гэрэл зургийн цомог, “Монголия была первой” баримтат киноны нээлт өчигдөр  боллоо. Ёслолын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Эх орны дайны жилүүдэд монголчууд ЗХУ-д хэрхэн тусалсан талаар түүхийн шинэ баримтуудад түшиглэн ярьсан юм.

2015050609

Нэгдүгээрт,  эх орны дайн эхэлснээс ганцхан цагийн дараа БНМАУ 1936 оны Харилцан туслалцах протоколд тулгуурлан ЗХУ-д туслахаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, дайн эхэлснээс нэг хоногийн дараа БНМАУ-ын удирдагч маршал Х.Чойбалсан И.Сталинд цахилгаан утас илгээж БНМАУ  нь ЗХУ-ын талд тууштай зогсохоо илэрхийлсэн.

Гуравдугаарт, дайны эхний өдрүүдэд Монголд аж төрж байсан ЗХУ-ын харъяат иргэдээс 300 хүн сайн дураараа цэрэгт мордож дайнд оролцсон. Монголын нутгаас нийтдээ ЗХУ-ын харъяат 5000 орчим хүн дайнд мордож байлдаан, тулалдаануудад оролцсон.

Дөрөвт, Дайн дууссанаас хойш 70 жил өнгөрөөд буй өнөө үед Монгол Улсын БХЯ-наас гаргасан тоогоор Эх орны их дайнд оролцсон 342 ахмад дайчин Монголд амьд сэрүүн аж төрж байна.

Тавдугаарт, Монголчууд дайн үеэр хагас сая агт морьдоор тусалсан. Дэлхийн өөр хаанаас ч ийм тусламж авч чадахгүй байсан. Мөн 500 мянган тонн мах нийлүүлсэн. Тэр үед 800 мянга орчим хүн амтай байсан БНМАУ дэлхийн тэргүүлэх зэргийн баян гүрэн байсан АНУ-ын тусламжийг харьцуулж үзэж болох юм. Дайнд оролцож байсан 5 агт тутмын нэг нь монгол морь байсан. Зөвлөлтийн цэргүүдийн өмсч байсан 5-6 шинель бүрийн нэг нь Монголынх байсан.

Зургадугаарт,  Фашистын танкийн хуягийг нэвтэлж байсан сумыг бэхжүүлж үйлдвэрлэдэг вольфрамыг Монголоос нийлүүлж байв.

Долдугаарт,  Монголын цэргийн насны бүх эрчүүд таван дивизийг бүрдүүлж байсан. Тэднээс Зөвлөлтийн дайчидтай хамтран Зүүн хойд Хятадыг Японы Квантуны армиас чөлөөлөх дайнд оролцсон.  Мөн монголчууд дайны цагийн байдалд шилжиж хатуу дэг журмын дор ажиллаж байсан. Улсын төсвийнхөө 50 хувийг цэргийн хэрэгцээд зориулж байлаа. Хоёр орны найрамдал ингэж бэхжиж ирсэн юм гэлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …