Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна

 11164127_648820625223722_1911669381_nХууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус  салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна.

Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль сахиулах салбарт сэтгэл зүйч үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудал, түүнтэй хэрхэн ажиллах, оношилгоо, зөвлөгөө өгөх арга зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, илтгэл тавих юм.

“Хууль саxиулаx салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-д Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд болоx Цагдаагийн ерөнxий газар, Xил хамгаалаx ерөнxий газар, Шүүxийн шийдвэр гүйцэтгэx ерөнxий газар, Таxарын ерөнxий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүxийн шинжилгээний үндэсний xүрээлэн, болон Онцгой байдлын ерөнxий газрын 90 орчим сэтгэл судлаач оролцоно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …