Охид бүсгүйчүүдийн олонх нь хөл хүнд болжээ

2fr5qbrqk3i1l5u4qv6tg6au06НҮБ-аас гаргасан тайланд Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэлээс чөлөөлөгдсөн 700 гаруй охид бүсгүйн олонх нь хэт даврагчдын хүчирхийлэлд автан хөл хүнд болсон гэжээ.

Нигерийн арми хэт даврагчдад боолчлогдон хүчээр гэрлүүлж байсан олон зуун охид бүсгүйг өнгөрсөн долоо хоногуудад чөлөөлсөн юм. Тэдгээр бүсгүйн ихэнх нь олон янзын өвчтэй болсноос гадна заримд нь ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн гэж Лагос хотод хийсэн мэдэгдэлд дурьдсан байна.

Тэдэнд эмнэлгийн туламж хүргэж эхлээд байгаа тухай НҮБ -ын төлөөлөгч мэдээлсэн юм. Үүнээс өмнө Нигерийн арми 275 эмэгтэйг Боко Харам бүлгийн хяналтаас чөлөөлжээ. Тэдний олонх нь мөн л бэртэж гэмтэхээс гадна хоол хүнсний дутагдалд орж турж эцсэн байсан гэж Нигерийн армийн төлөөлөгч мэдээлсэн юм. Тэднийг Адамава мужийн Ёва хотын лагерь хүлээж авсан байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …