Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

facbb06d6d18afd30055031c05e0c8a3_XLАлбан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос төрийн өндөр 23 албан тушаалтантай холбоотой хэргийг тусгай шүүхэд шилжүүлэв. 520 хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан зэрэг асуудлууд багтжээ. Тус улсын аялал жуулчлалын зөвлөлийн бүрэлдэхүүнд Пудел, Арьяал нарыг байхад үүссэн асуудлыг Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос судалж эхэлсэн байна. Улмаар Нироулаг сэжиглэн шалгажээ.

Хорооноос тэдэнд 13 жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Албан тушаалын хэрэг шалгах хороо том албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан. Энэ хэрэг нь тус хорооны даргаар Локман Сингх Карки 2 жилийн өмнө томилогдсоноос хойших хамгийн том хэрэг юм

эх сурвалж: iaac.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …