Дуучин Б.Баярцэцэгийн бие даасан “ЭХО ЛЮБВИ” эксклюзив амьд тоглолт болно

300x3754531554622015-05-05-10-43[www.urlag.mn]2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б.Баярцэцэг 05-р сарын 08-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болно. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байгаа. Уран бүтээлчид хэдийн бэлтгэлдээ гарчихсан байгаа билээ.

Өвөрмөц тембр, импровизаци шаардсан уянгалаг дуунуудаас бүрдсэн Б.Баярцэцэгийн урын сан хөнгөн, цоглог хэмнэлтэй дуунуудаар ч баялаг. Энэ удаагийн тоглолтын хүрээнд түүний урын сан бидний ах эгч, аав ээжийн доргин бүждэг байсан 80-90-ээд оны диско дуунуудаар баяжиж байгаа.

Тоглолт 4-н хэсгээс бүрдэнэ

  1. Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ.
  2. Эх орны дайны дуунуудын хэсэгт бидний хүсэн хүлээж үздэг “Хаврын 17 учрал” киноны дуунаас эхлээд дайнд нэрвэгдсэн оросын ард түмний сэтгэлийн дуудлага болсон шилмэл дуунуудаас бүрдэх аж.
  3. Бүсгүй ертөнц, хайр сэтгэл, аялгуут хөгжмийн дотоод гайхамшигийг уран бүтээлээрээ нээсэн Анна Герман, Майя Кристалинская, Муслим Магомаев зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдсэн хэсэг.
  4. 80-90-ээд оныхоны үтрэмийн талбай, соёлын төвүүдийн бүжгийн талбайг доргиож, айл бүрийн магнитофон, пянз тоглуулагчаас эгшиглэдэг байсан хөнгөн цоглог, диско хэмнэл бүхий Алла Пугачёва, София Ротару, “Здравствуй, песня”, “Самоцветы”, “Ласковый май” хамтлагуудын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн хэсэгтэй байна.

Дуучин Б. Баярцэцэг ЗХУ болон ОХУ-д сургуулиа төгссөн төгсөгчдийг болон орос дуунд хайртай бүх үзэгчдийг хийгээд  түүний уран бүтээлийг шимтэн сонссдог хайртай сонсогчдыгоо тоглолтондоо хүндэтгэн урьж байна.  Мөн ирсэн бүхэн амьд тоглолтын гайхамшгийг мэдрэн хамтдаа уярч, доргин бүжиглэж нэг үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр эко амьдралын гайхамшгийг уран барилгын салбарт нэвтрүүлж, стандарт тогтоосон Nomin Construction Development Group, ивээн тэтгэгчээр салбартаа анхдагч, нэр хүндтэй  “Төгс зуурмаг” ХХК, уулархаг кавказын үсан үзмийн гайхам амтыг хэрэглэгчиддээ түгээдэг Таван Богд Интернэйшнл ХХК, эвент менежментийн салбарт тэргүүлэгч Крокус Эвент Холлажиллаж байгаа аж. Уран бүтээлч ч салбартаа тэргүүлэгч эдгээр байгууллагууд “Эхо любви” тоглолтыг бодит ажил болгоход ихэд нөлөөлсөн бөгөөд талархаж буйгаа онцлож байгаа юм.

Үзэгчдийг 19:00 цагт хуран цуглахыг уран бүтээлч маань урьж байна. Тоглолтонд ирсэн бүх зочдыг амтат дарсаар дайлж найрсагаар угтан авна.

720x3396478521292015-05-05-10-44[www.urlag.mn]

Тасалбар нь 39,999 болон 119, 999 төгрөгийн үнэтэй байх юм.

119,999 төгрөгний үнэтэй тасалбарт нь зууш, халуун хоол, уух зүйлс багтсан цэс багтах бөгөөд уран бүтээлчийн “Хязгааргүйн цаана” цомог бэлгэнд очих ажээ. Мөн 119,999 төгрөгний тасалбар нь цөөн тоогоор гарч байгаа ажээ.

Тасалбарыг  Hi-Fi Records хөгжмийн сүлжээ дэлгүүрүүдээс, easyticket.mn сайтаар болон 1900-1950, 1900-1188 үнэгүй хүргүүлж болох аж.

эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …