Тайгер Вүүдс, Линдсей Вон нар салалтаа зарлалаа

32_d58f27bba07a999be1501616ee4406d636cacd7eНэгэн үе дэлхийн №1 гольфчин гэгдэж байсан алдарт Тайгер Вүүдс болон түүний найз бүсгүй, АНУ-ын Олимпийн уран гулгалтын дэлхийн аварга Линдсей Вон нар харилцаагаа төгсгөл болгож буйгаа зарлалаа. Салалтын гол шалтгаан нь тэдний шахуу ажлын хуваарь байсан гэж хосууд тайлбарласан байна. Хатагтай Вон Фейсбүүкт бичихдээ, салалт бол тэдний хоёулангийнх нь шийдвэр байсан хэмээн тайлбарлажээ. Харин ноён Вүүдс өөрийн вебсайтад, “хамтдаа байсан цаг хугацаагаа нандигнан дурсаж явах болно” хэмээн бичсэн байна. Спортын ертөнцөд өндөр амжилт гаргасан алдарт хос анх 2013 оны гуравдугаар сард олон нийтийн өмнө хамт харагдах болж, түүнээс хойш цуг амьдрах болсон билээ. Тайгер Вүүдс нь өмнө нь Шведийн загвар өмсөгч Элин Нордегрентэй гэрлэж, 2010 онд салж байсан юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …