Олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн боллоо

32_dd3ded66fb5365bae0e985f0357e920a176a51e1Өнгөрөгч амралтын өдрүүдэд  Хорватын Загреб хотноо олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн боллоо. Тус тэмцээнд эрэгтэй 256, эмэгтэй 177 нийт 55 орны 433 жүдоч зодоглов. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар мөнгө, 60 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, +78 О.Жавзмаа нар шагналт VII байр эзэлсэн байна.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Черногор, Швед, Бельги, Голландын бөхчүүдийг ялаад аваргын төлөө Гүржийн Лаша Шавдатуашвилид иппоноор хожигджээ.

Багийн дүнгээр Унгар хоёр алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Турк(2+1+1), Украин(2+1+0), Словени(2+0+1), Герман (1+3+3) улс  II-V байрт оров.

24 орон ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс XIV байрт жагсав.

download (1) download

Б.Учрал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …