“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулгын дүн өнөөдөр орой гарна

11181574_836054529763459_4337755860348437765_n2674409652015-04-30-12-16[www.urlag.mn]Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

  Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

   Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг 2-р ээлжний шалгаруулалтандаа үлдээд байгаа бөгөөд шилдэг 9-н оролцогчдийг шалгаруулах санал асуулга 23-27 ны хооронд явагдсан билээ. Тэгвэл санал асуулгын дүн 30-ны өдөр буюу өнөөдөр орой 21:05 цагаас AXN сувгаар цацагдах ажээ. Мөн манай “Супервишн”, “Сансар” кабелийн сувгуудаар гарах юм байна.

эх сурвалж: www.Urlag.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …