Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр бие даасан тоглолтоо хийнэ

Tasalbar urdДуу хөгжимд үнэн сэтгэлээсээ дурлаж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа олон залуусыг урлагийн од болон гялалзах тэрхүү хүслийг биелүүлж өгсөн Universe Best Songs анхдугаар наадмын шилдэг оролцогч Баяраагийн Дэлгэрбаяр хэдийнээ бидний сайн танил болсон билээ.
Мэргэжлийн дуулаачийн ангиа төгсөөд олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлж өдгөөМонгол Улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллах болсон тэрээр тун удахгүй болох эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан “Поклонимся” тоглолтондоо бэлтгээд тун ч завгүй байгаа сурагтай.
Тус тоглолт нь ирэх сарын 8-ны өдөр 19 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа болох бөгөөд тоглолтын найруулагчаар ТС, МУУГЗ С.Сүхбаатар, хөтлөгчөөр МУСТА Э.Гантулга болон хөгжимчин М.Хулан, СУИС, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцох аж.
Тоглолтод Темная ночь, Журавли, Катюша, День победы, Хотят ли Русские войны зэрэг та бидний сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдах гэнэ.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …