Сандра Буллок хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорлоо

downloadPeople сэтгүүл Сандра Буллокийг 2015 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодруулснаа Лхагва гаригт хэвлэгдсэн сэтгүүлийн шинэ дугаартаа зарлажээ. Олон тооны сайхан бүсгүйчүүд дундаас тодорч чадсан 50 настай холливудын нэрт жүжигчин бүсгүй ийнхүү People сэтгүүлээс зарласан Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг жагсаалтыг 2013 онд жүжигчин Гвинет Пэлтроу, 2014 онд Лупита Нёонго нар тэргүүлж байсан юм.

“Жинхэнэ гоо үзэсгэлэн их нууцлагдмал байдаг. Ялангуяа энэ хотын хувьд ‘Би яг түүн шиг харагдмаар байна’ гэж хэлэхэд их хэцүү. Үгүй ээ зүгээр л сайн хүн, сайн ээж байх хэрэгтэй. Хамгийн үзэсгэлэнтэй хүн гэдэг бол хэнийг ч, юуг ч даган дуурайдаггүй, өөрөөрөө байж чаддаг хүнийг хэлдэг гэж би боддог” хэмээн Сандра Буллок өгүүлсэн байна.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …