Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Уран бүтээлийн тоглолт” дахин тайзнаа

11173516_743683395749597_2090808229_n391292372015-04-27-13-30[www.urlag.mn]Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.

   Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, “Монголын хөгжмийн 12 хөрөг” /Сонатын аллегро/, “Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн байдаг.

   Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Би чамд хайртай” киноны хөгжим, “Тогосын цагаа овоо”, “Аргалд явсан ээж минь”, “Бурхан бумбын орон”, “Хүний заяа” зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Түүний эдгээр хийсэн бүтээсэн бүхэн нь хэдийн бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж чаджээ.

   Тэгвэл эрхэм зохиолч маань өөрийн энэхүү гайхалтай бүтээлүүдээ 22 жилийн дараа дахин тайзнаа амилуулах гэж байна. Тоглолт ирэх тавдугаар сарын 7-ны өдөр 19:00 цагаас “Соёлын төв өргөө”-ний тайзнаа болох нь ээ.

  Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98886565 утсаар болон түүний албан ёсны вэб хуудас болох http://www.jantsannorov.com хуудаснаас авч болох юм байна.

эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …