Суу алдарт П.И.Чайковскийн төрсөн өдрийг тэмдэглэнэ

d8f53665d8f5f6c58885d428625fОросын болон дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны 5 сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Тэгвэл энэ жил гоц авъяас билэгт хөгжмийн зохиолч мэндэлсний 175 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний төрсөн өдрийн баярыг Улсын Филармонийн Сифони найрал хөгжим тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.
Суу алдарт П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолтонд түүний туурвисан гайхамшигт олон бүтээлүүдээс сорчлон тоглогдох ба тоглолт ирэх 05-р сарын 07-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно.
Тасалбарыг Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 99045517 дугаараас лавлана уу.
Ugluu-logo2028
 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …