Монголын уулчид эсэн мэнд байна гэв

309lckqa2tvbs4sbjv5732e0d2Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

Харин Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар дөрөвдүгээр сарын 5 ны өдөр замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш,  Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа хоёртой албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс газар хөдлөлтөөс хойш холбоо тасраад байна. Олон улсын хэвлэлд мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранг үүсч, олон улсын уулчид тус газарт хашигдсан, амь нас нь үхлийн эрмэгт байна гэж мэдээлж буй юм. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авчирч байсан 5 уулчин нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл дөнгөж саяхан уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, 73 настай Т.Гүррагчаа нарын талаар мэдээлэл ирсэн байна. Тэд ямар нэгэн осол эндэлгүй Эверестийн АВС 5900 метр орчимд байгаа талаар тэдний түүний шерпа Вончу мэдээ өгсөн байна.

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа Эверестэд авирч байгаа юм. Тэр дэлхийн зулайд хөл тавьсан Монголын зургаан уулчдын нэг. 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж байсан юм.

Г.Даша

Эх сурвалж : www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …