Тусгай сургалттай сургуулиуд оношилгоо, элсэлтээ авч эхэллээ

DSCN6336-600x450Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.  Энэ нь бага тоо биш юм. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсроно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургууль байдаг. Үүнийг дурьдвал:

  1. Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургууль
  2. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль
  3. Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 55-р сургууль /Баянзүрх дүүрэг/
  4. Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25-р сургууль /Сүхбаатар дүүрэг/
  5. Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 63-р сургууль /Хан-Уул дүүрэг/
  6. Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 70-р сургууль /Баянгол, Сонгино хайрхан дүүрэг /тус тус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байна.

Эдгээр сургуулиуд маань хаврын оношилгоо, элсэлтээ 4-р сарын 5-наас эхлэн явуулж 4-р сарын 20-ноос элсэлтээ авч эхлээд байгаа юм. Эдгээр сургуулиудын нэг болох Баянгол дүүргийн 70-р сургуулиар зочиллоо.  Баянгол дүүргийн 70-р сургууль нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаад 38 жил болж байгаа юм. 2013 онд шинэ өргөтгөл барин 240 гаруй сурагчийг 2 ээлжээр хичээллэдэг байсныг нэг ээлжээр хичээллэдэг болгон эцэг эхчүүд болон сурагчидад илүү их чөлөөт цагийг бий болгож өгчээ. Нийт 54 багш ажилчид, 18 бүлэгт 234 сурагчид суралцаж байна. Сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгай анги танхимийг тохижуулсан бөгөөд эмчилгээний биеийн тамирын өрөө, сэтгэлзүйч, биеийн тамир, дуу хөгжмийн өрөө, технологийн 6 кабинеттэйгээр үйл ажиллагааг явуудж байна.  Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж буй хамт олонтой дулаан уур амьсгалтай сургууль байлаа. Хүүхдүүд ч зааж байгаа хичээлдээ сонирхолтой их идэвхитэй хичээллэж байсан юм. Их найрсаг хамт олонтой, хүүхдүүд нь ч танихгүй нэгэн сэтгүүлч зураг авч байгааг их л гайхан “би зургаа авхуулья” гээд л хөөрцөглөн гүйцгээх нь үнэхээр өхөөрдөм санагдлаа. Ингээд сургалтын менежер Т.Наранчимэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Сайн байна уу? Танай сургуультай танилцахад үнэхээр сайхан уур амьсгалтай байна. Сургуулийнхаа талаар танилцуулаач?

Манай сургууль оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт хүмүүжлийн чиглэлээр боловсрол олгоод 38 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 2800 гаруй сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэн төгсгөсөн. Энэ жилийн байдлаар 234 сурагч суралцаж байна. Мэргэжлийн согогзүйч 6 багштайгаар сурагчидад суурь боловсрол олгохын зэрэгцээ бие хэлний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтаар засан сайжруулах хичээлүүдийг явуулдаг. Энэ жил боловсролын хуулинд өөрчлөлт орсоноор тусгай сургалттай сургуулиудын хүнд сургалттай ангид туслах багштай болгож манай сургууль  сонгон шалгаруулалт явуулан 5 туслах багш авсан.Мөн нэг сэтгэлзүйч шинээр авсан.

Энэ жилийнхээ элсэлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

Жил бүрийн хавар манай сургуул элсэлтээ авдаг. Энэ жил ч мөн адил 4-р сарын 20ноос элсэлт оношилгоогоо эхлүүлээд байна. Ингэхдээ бид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад мөн хороодын засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Ингэснээр тэнд байгаа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг авч ирж оношилгоо шинжилгээнд оруулах боломжтой. Манай сургуулийн хувьд эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хүүхдийг нь сургуульдаа элсүүлэн авдаг.

Сургуулийнхаа анги танхимыг танилцуулвал?

Технологийн 6 кабинет, хөгжмийн 2 анги, урлаг заал, биеийн тамирын заал, эмчилгээний биеийн тамирын өрөө, мэдээлэл зүй, англи хэлний танхим, хичээлийн бусад танхим зэргийг тохижуулан ажиллаж байна.

240 гаруй сурагчидийг нэг ээлжээр хичээлүүлдэг гэсэн энэ талаар?

Урьд нь манай сургууль хоёр ээлжээр өглөө орой гэж хичээллэдэг байсан бол шинэ өргөтгөл барьсанаар нэг ээлжинд хичээллэж байгаа. Өргөтгөл маань олон анги танхимтай мөн лифттэй ингэснээр хүүхдүүдэд анги танхимд ороход саадгүй мөн нэг ээлжээр хичээллэснээр сурагчидад өөрсдийгөө хөгжүүлэхэд чөлөөт цаг илүү их гарч байгаа. Мөн нэг ээлжээр хичээллэдэг болсоноор бид бүх сурагчиддаа үдийн хоол, цайг өгөхөд илүү хялбар болсон.

DSCN6338

Зургаан настны  анги
DSCN6345 DSCN6359 DSCN6360 DSCN6362 DSCN6367

Сэтгэлзүйч Ч.Ган-Эрдэнэ

DSCN6373 DSCN6379

Эмчилгээний биеийн тамирын өрөө багш Л.Очгэрэл

DSCN6385 DSCN6392 DSCN6396 DSCN6405 DSCN6406

Эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн хичээлийн үеэр бүтээсэн бүтээлүүд
DSCN6414 DSCN6418

Биеийн тамирын заал

DSCN6441

70-р сургуулийн бүтээл болон авсан шагналын булан

DSCN6449 DSCN6451

Эмэгтэй хөдөлмөрийн кабинет сурагчдийн бүтээл

DSCN6460 DSCN6462 DSCN6463 DSCN6468 DSCN6470 DSCN6474

Хчиээлийн танхимд хичээл орж байна.

DSCN6477 DSCN6481

Ганцаарчилсан хэл яриа засах дасгал

DSCN6483 DSCN6490 DSCN6493

Урлагын заал хүүхдүүд нь үнэхээр авьяастай

DSCN6499 DSCN6500 DSCN6506

Сурагчидад зориулсан цахилгаан шат

DSCN6507 DSCN6513

Бүх сурагчидад үдийн цай өгдөг ба сурагчид хоёр ээлжээр цайндаа ордог.

 DSCN6519 DSCN6521

Сурагчидийн тусгай автобустай

DSCN6525 DSCN6530 DSCN6533Сурагчидад зориулан таатай орчиныг бүрэн хангасан тусгай сургуулиар зочилж тэдний анги танхимтай танилцлаа. Оюуны бэрхшээлтэй ч гэсэн сурагчид гарын дүй сайтай, хичээлдээ ч үнэхээр сонирхолтой оролцож байсан юм. Эдгээр сурагчидийн төлөө ажилладаг багш ажилчид хамт олонд талархал илэрхийлье.

Б.Нарангэрэл

 Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …