Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа

d7b535ae5d9d1af96af49ed58dc9fd80Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталлаа.

Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Мөн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР НИЙСЛЭЛД
2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Төрийн Бус Байгууллагын нэр Төслийн нэр 2015 оны санхүүжилт /мян.төгрөг/
1 Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төсөл 18,000.00
2 “Баянхошуу Тэмүүлэл” төрийн бус байгууллага “Оюунлаг Монгол” 2015 хөтөлбөр 25,000.00
3 “Хөгжлийн тулах хүч” хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага “Мөрөөдлийн ертөнц” төсөл 10,000.00
4 Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжүүлэх төсөл 5,000.00
5 Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэг Архинаас ангижрах 12 алхам төсөл 15,000.00
6 Азийн загварын агентлаг Өсвөр үеийнхэнд хотын соёлыг төлөвшүүлэх төсөл 15,000.00
7 “Монголын чопперчин ахан дүүс холбоо” Төрийн бус байгууллага “Талын салхи Улаанбаатар-2015” мото наадам зохион байгуулах төсөл 10,000.00
8 Нийслэлийн Хороодын холбоо “Иргэдийн санаачилга, бодит оролцоо” төсөл 24,960.00
9 Хотын бодлогын судалгааны хүрээлэн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүн, мониторингийн индекс боловсруулах төсөл 24,765.00
10 “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны стандартыг сурталчилан таниулах сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл 10,000.00
11 Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэг “Нутгийн удирдлагын манлайлагчид төсөл” 30,000.00
12 Сэтгэл судлалын судалгааны академи Удирдах албан тушаалтнуудад зариулсан сургалт 15,000.00
НИЙТ 202,725,00

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …