Хошин мөрийцөл /+18/

11181405_1625123871032346_8999552255414649736_n (1)Жижигхэн эмээ Үндэстний Төв банк руу уут дүүрэн мөнгө барин орж ирэв. Учир нь энэ маш их мөнгө учир зөвхөн Банкны ерөнхийлөгчтэй харьцаж хадгаламж нээнэ гэсэн шаардлага эмээ тавив. Нилээн их маргаж ярилцсаны дараа эмээг “Үйлчлүүлэгч дандаа зөв” гэдэг зарчмын дагуу банкны ажилтнууд Ерөнхийлөгчийнхөө ажлын өрөө лүү дагуулж ирэв. Банкны ерөнхийлөгч түүнээс хичнээн хэмжээний хадгаламж нээх вэ гэж асуужээ.
165 мянган доллар гээд эмээ ууттай мөнгөө ширээн дээр асгав. Ерөнхийлөгчид мэдээж ийм их хэмжээний бэлэн мөнгө яагаад түүнд байгаа нь сонин байсан тул асуужээ.
-Хатагтай та ийм их бэлэн мөнгө авч явж байгаад би гайхаж байна. Хаанас та олсон юм?
Эмгэн хариулав:
-Би мөрий тавьдаг юм.
-Мөрий? Ямар төрлийн?
-Жишээ нь би 25 мянган доллараар таны төмсөгнүүд дөрвөлжин гэж мөрийцөж чадна.
Хаха- гэж ерөнхийлөгч инээв. Энэ тэнэг мөрий байна. Ийм мөрийг та хэзээ ч хожихгүй!
-Тэгвэл та мөрийцөх үү? гэж эмгэн өдөөсөн байртай асуув.
-Тэгэлгүй яах вэ, миний төмсөгнүүд дөрвөлжин биш гэж таньтай 25 000 $ мөрийцөхөд бэлэн байна!
-Ойлголоо, гэхдээ бид их мөнгөний тухай ярилцаж байгаа болхоор, би маргааш 10 цагт өөрийн өмгөөлөгчөө гэрчээр дагуулан ирж болох уу?
-Тэгэлгүй яах вэ, -гэж өөртөө итгэсэн ерөнхийлөгч хариулав.
Тэр шөнө ерөнхийлөгч мөрийнөөс болж нилээн тухгүй байж олон цаг толины өмнө эргэлдэж, төмсөгнүүдээ барьж ийш тийш нь дахин дахин шалгав. Нухацтай удаан үзсэний дараа ямарч тохиолдолд төмсөг нь дөрвөлжин байж таарахгүй, тэгэхээр мөрийг ялах нь гэж итгэв.
Дараагийн өглөө яг 10:00 цагт эмээ өмгөөлөгчтэйгээ оффис дээр нь ирэв. Өмгөөлөгчөө танилцуулаад мөрийний нөхцөлийг дахин сануулав: 25 000 $ ерөнхийлөгчийн төмсөг дөрвөлжин байвал авна! Ерөнхийлөгч мөрийг зөвшөөрсөнө батлав, бүгд сайн харахын тулд түүнийг өмдөө доош нь буулгахыг эмээ түүнээс хүсэв. Ерөнхийлөгч биелүүлэв. Эмээ хянуур харсаныхаа дараа. -Бариж шалгаж болох уу?- гэж асуув.
За яах уу, 25 000 $ бол их мөнгө, та бүрэн итгэхийн тулд барьж үзэж болно гэж би бодож байна,-гэв. Энэ үед тэр өмгөөлөгч чимээгүй толгойгоорой хана цохиж байхыг харав.
-Өмгөөлөгч яагаад байнаа?- гэж гайхсан ерөнхийлөгчийн асуултанд. Эмээ:
-Зүгээрээ, энэ мөрийнөөс гадна би түүнтэй 100 мянган доллараар өнөөдөр 10:00 цагт Үндэстний Төв банкны Ерөнхийлөгчийн төмсөгийг барина гэж мөрийцсөн юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …