Эрүүл мэндэд тустай ундаанууд

images2Ногоон цай (Green tea)
Эрүүл мэндэд тустай уух зүлсийн талаар бодох үед хамгийн түрүүнд ус орж ирж магадгүй. Гэхдээ уснаас илүү ач тустай олон уух зүйлс байдаг. Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалах, биед чөлөөт радикалыг саатуулах замаар хавдрын өсөлтийг сааруулах бодисуудаар баялаг байдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Флуорид агуулдаг учраас шүдийг бэхжүүлж, флавоноидууд нь яс сийрэгжих болон шүд хорхойтох эрсдлийг бууруулдаг.
Илчлэг: 0
gaataiГаатай цай (Mint tea)
Антиспазмодик үйлдэлтэй тул булчинг сулруулж, өвдөлт, хөшилтийг намдааж, хоол боловсруулалтыг сайжруулна. Түүнчлэн хоол боловсруулах замаар хоолны бөөний хөдөлгөөнийг дэмжиж, хоол боловсруулалтыг дэмждэг.
Илчлэг: 01%-ийн
toslogtoiтослогтой сүү (1% reduced-fat milk)
Өлсөх мэдрэмжийг бууруулж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Эрүүл хоолонд агуулагддаг найрлагууд болох нүүрс-ус, уураг, өөх тосыг агуулдаг учраас бага багаар шимэгдэж, илүү удаан хугацаагаар өлсгөхгүй байж чаддаг. Түүнчлэн цусны сахарыг тогтворжуулдаг. Кальци болон кальцийн шимэгдэлд шаардлагатай Д аминдэмийг агуулдаг. Сүү нь бие махбодод өөх хуримтлаха үйл явцыг бууруулдаг. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар өдөрт 3-4 порц тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүд түүнээс бага хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчүүдээс 2 дахин их жин хассан байжээ. Кальци нь бие махбодын эсүүд өөхийг хадгалахаас илүүтэйгээр түүнийг шатаахад тусалдаг.
Илчлэг: 1 аяга нь 120 калори
soy-milkШар буурцгийн сүү (Soy milk)
Зүрх судасны өвчний эрсдлийг бууруулна. Шар буурцгийн сүү нь уусдаг эслэг, шар буурцгийн уураг зэрэг LDL-холестерол, триглицеридийн хэмжээг бууруулж, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Хэрвээ үнээний сүүний оронд ууж байгаа бол А, Д аминдэмүүдээр баяжуулсан шар буурцгийн сүүг ууж байх хэрэгтэй. Шар буурцаг нь ургамлын гаралтай эстрогенийг агуулдаг тул хөхний хавдраар өвчилж байсан хүмүүс анхааралтай хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн дааврын шалтгаант олон төрлийн өвчний үед ач тустай байдаг.
Илчлэг: 1 аяга нь 81 калори

 

hotchocХалуун шоколад (Hot chocolate)
Сэтгэл санааны байдлыг сайжруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Нейротрансмиттер серотонины нийлэгжлийг сайжруулж, зан ааш, сэтгэл санааны байдлыг сайжруулна. (Серотонин бага байх үед сэтгэл гутрал үүсдэг.) Кокоа нь полифенолуудаар баялаг бөгөөд энэхүү ургамлын гаралтай антиоксидант нь HDL (сайн) холестеролыг гэмтээдэг исэлдэлтээс эсийг хамгаалж байдаг.
Илчлэг: 1 аяга нь үйлдвэрт бэлтгэгдсэн холимогт 115, гэрт бэлдсэн халуун шоколаданд 195 калори

 

 

tsangisniiНатри багатай улаан лоолийн шүүс (Low sodium tomato juice)
Олон төрлийн хавдраас сэргийлнэ. Боловсруулсан улаан лоолийн бүтээгдэхүүнүүд нь ликопин хэмээх антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь уушиг, ходоод, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, амны хөндий, хөх, умайн хүзүүний хавдруудаас сэргийлнэ. Ликопиныг уушиг болон зүрхэнд исэлдэлтийн нөлөөт гэмтэл учруулахаас сэргийлэх замаар зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг гэж үздэг.
Илчлэг: 150 гр-д 31 калори

 

jimsniiaЦангис жимсний шүүс (Cranberry juice)
Буйлны өвчнөөс сэргийлэхэд тусална. Шээс ялгаруулах замын халдвараас сэргийлэх бактерийн эсрэг шинж чанар нь периодонтын өвчнөөс ч сэргийлэх боломжтой гэж үздэг. Шүүсний найрлага дахь nondialysable материал нь буйланд бактер холбогдохыг саатуулдаг байх магадлалтай гэж сүүлийн үеийн судалгаанууд дүгнэжээ. Шүүс нь чихэр ихтэй байдаг тул өдөрт 1 аягаас хэтрүүлэхгүйгээр уух нь тохиромжтой. Гэхдээ “juice drink”, “coctail” гэсэн бичигтэйгээс илүү 100%-ийн шүүсийг хэрэглэж байх хэрэгтэй.
Илчлэг: 1 аяга нь 140 калори

 

nimbegniiЖүржийн шүүс (Orange juice)
Катаракт, хавдар, төрөлхийн гажиг зэргээс сэргийлж, дархлааг сайжруулна. С аминдэмийн маш сайн эх үүсвэр, мөн маш хүчтэй антиоксидант тул олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. С аминдэм нь эсүүдийг хавдрын шинж чанартай болгодог исэлдэлтээс хамгаалж, дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулж, халдвартай үр дүнтэйгээр тэмцэхэд тусалдаг. Мөн фолатын эх үүсвэр болдог тул ура
гт мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг. Ясандаа илүү сайн болгохын тулд кальцигаар баяжуулсан жүржийн шүүсийг уух хэрэгтэй.
Илчлэг: 1 аяга нь 115 калори

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …