Уушгины өвчнийг “ардын” аргаар эмчлэх

lungsУушгиийг зэсээр эмчлэх:
-Зэс саванд тарга бүрж таргаа ногоон болохын хамт уухад уушигнд сайн.
-Хоол цайндаа зэс хамт чанаж хэрэглэхэд тустай.
-Уушги муутай хүн зэс аяганд хоол цай ууж, зэс халбага, шанага, тогоо хэрэглэх.
-Үнээний сүү уух, зэсийг улайсган халаагаад гүүний түүхий сүү айраганд дүрж зэсээр хорхоглон уух.
-Хавтгай зэс уушигин дээрээ тавьж хөхүүлэх сайн.
-Нохой буюу чононы өөхийг зэс саванд чанаж идэх сайн.Уушигийг ургамлаар эмчлэх:
-Цагаан даль уух, шингэн гавар буцалсан усанд дусааж уу,,.
-Хөх шар дэгд, царван, цагаан лууванг ижил хэмжээтэй найруулан чанаж өдөрт 3 удаа уух.
-Вансэмбэрүү цахилдаганы үндэс, чихэр өвсийг ижил тэгш хэмжээтэй найруулж эмчилгээний журмаар 05 гр-аар өдөрт 2-3 удаа уух.
-20 гр хүнчирыг 300 гр усанд хандалж өдөрт том халбагаар 3 удаа уух.
-Их ханиалганд зээргэнэ чанаж уух.
-Хамхуулын үндсийг буцалгасан усаар даруулж өдөрт 3 удаа 10 хоног уух.
-Баргашинг жамц давстай хольж бүлээтгэж цээжиндээ ороолт хийх.
-Чихэр өвсийг 100 г усанд 1 тунг буцалгаж өдөрт 3 удаа 14 хоног уух.Уушигийг  сүү   цагаан   идээгээр   эмчлэх:
-Цагаан гүүний түүхий сүүнд чацаргана, нэрс хийж эсгээд 14 хоног уух.
-Улаан үнээний болон цагаан гүүний түүхий сүүг бүлээнээр нь уух
-Амаржиж хүү төрүүлсэн залуу эхийн хөхний сүү уух.
-Хөхүүлэг ханиаданд илжигний сүү уух.Үзэм сүүнд буцалгаж уух.
Айргийг эмийн журмаар өдөрт 5 удаа цайны аягаар 30 хоногоор ууж, биеэ арчих.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …